ГССҮТ: Гурван хүн тутмын нэг нь хүүхэд ирж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

ГССҮТ: Гурван хүн тутмын нэг нь хүүхэд ирж байна

ГССҮТ: Гурван хүн тутмын нэг нь хүүхэд ирж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн төвөөр өчигдөр 385 хүн үйлчлүүлжээ. Тус төвийн мэдээлснээр  эмнэлгийн тусламж авч буй  гурван хүн тутмын нэг нь хүүхэд аж.

Энэ талаар ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэболд “Хөл хорио суларч, аялал зугаалгын улирал эхэлснээр эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.

Ялангуяа 0-16 насны хүүхдийн бэртэл гэмтэл их байна. Эмнэлгийн тусламж авч авч буй хүмүүсийн 30 хувь нь хүүхэд байгаа юм. Улирлаас хамаарахгүй гэмтлийн тэргүүлэх шалтгааныг уналт эзэлдэг.

Хүүхдийн бэртэл гэмтэл наснаасаа хамаарч харилцан адилгүй. Бага насы 0-4 насны хүүхэд ахуйн хүрээнд ор, шатнаас унах, түлэгдэх, тавилгад даруулах гэх мэт эцэг эхийн хараа хяналт хэсэг сулрах, болгоомжгүй байдлаас болж бэртдэг. Харин 5-аас дээш насны хүүхдүүд харьцангуй бие дааж эхэлдэг тул эцэг эхийн хараа хяналт суларч тоглоомын талбай, авто зам дээр бэртэх, нохойд хазуулах зэрэг гэмтэл авдаг. Ерөнхийдөө асран хамгаалагчдын хараа хяналт суларснаас болж хүүхэд бэртэж гэмтэж байна” гэлээ.

Тус төвийн мэдээлснээр хоногт дунджаар 380 гаруй хүн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлдэг байна. Эмнэлгийн тусламж авч буй иргэдийн тухайд, гэр бүлийн хүчирхийллийн улмаас бэртэж гэмтсэн, зам тээврийн осолд өртсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон, бусдад зодуулсан, ахуйн осол  зэрэг олон шалтгаантай. Баяр наадмын 9 хоногийн амралтын үеэр  ГССҮТ-д бүртгэгдсэн осол гэмтлийн шалтгааныг авч үзвэл,

  • гэр бүлийн хүчирхийлэл 8 хувь
  • зам тээврийн осол 12 хувь,
  • уналт 41 хувийг эзэлжээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 292 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдээс 14 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж