“Би бүх зүйлээ ард орхиж, шинэ амьдрал эхлүүлсэн”

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Би бүх зүйлээ ард орхиж, шинэ амьдрал эхлүүлсэн”

“Би бүх зүйлээ ард орхиж, шинэ амьдрал эхлүүлсэн”

НЭМЭЛТ:

Мөнгөн медаль хүртсэн Саид Моллаей:
-Ноён Х.Баттулгад надад тусалсанд талархал илэрхийлье. 2019 оноос хойш их зүйл тохиолдлоо. Харамсалтай нь, би эх орноо алдсан. Гэхдээ мөнгөн медаль авах боломжтой болсондоо баяртай байна. Би сүүлийн хоёр жилийн турш шаргуу, үр дүнтэй бэлтгэл сургуулилтаа хичээсэн. Энэ амжилтыг гаргах амаргүй байлаа. Миний хэлж чадах зүйл бол зоригтой, агуу хүмүүс л хүссэндээ хүрдэг юм. Би мөрөөдлийнхөө төлөө зүтгэсэн. Би бүх зүйлээ ард орхиж, шинэ амьдрал эхлүүлсэн. Би гайхалтай хамт олонтой. Монгол хүмүүс үнэхээр сайхан зантай, нөхөрсөг, найрсаг. Би энэ медалиа Монголын төлөө авсандаа баяртай байна. Үүнийгээ Монголын ард түмэнд зориулж байна.Олимпийн медаль бол жижиг зүйл бишээ. Баярлалаа Монгол.


Саид Моллаей Токиогийн олимпийн алтан медалийн төлөө Японы Таканори Нагасэтай барилдаж, ялагдал хүлээн мөнгөн медаль хүртлээ.


Саид Моллаей мөнгөн медалийн төлөө Австрийн Шамил Борчашвилитай барилдаж, ялалт байгууллаа. Тэрбээр тун удахгүй алтан медалийн төлөө барилдах болно.


Саид Моллаей шөвгийн наймд Гүржийн тамирчин Тато Григалашвилиг ялж, хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Австрийн Шамил Борчашвилитай барилдана.


Саид Моллаей шөвгийн 16-д Азербайжаны тамирчин Мурад Фатиевтай барилдаж, ялалт байгууллаа. Тэрбээр шөвгийн наймд Гүржийн тамирчин Тато Григалашвилитай барилдана.


Б.Ганхайч Бразилын тамирчин Кэтлин Куадростой барилдан ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ. Харин Саид Моллаей Казахстаны тамирчин Дидар Хамзатай барилдаж, ялалт байгуулав. Ингэснээр тэрбээр дараагийн шатандаа Азарбайжаны Мурад Фатиевтай таарлаа.


Б.Ганхайч эхний тойрогтоо Мексикийн тамирчин Приска Авити Алкаразыг ялж, шөвгийн 16-д шалгарав. Тэрбээр дараагийн тойрогтоо Бразилын тамирчин Кэтлин Куадростой барилдана.


Токио 2020 олимпийн жүдо бөхийн эмэгтэй -63 кг, эрэгтэй -81 кг-ийн барилдаанууд өнөөдөр/202.07.27/ явагдана. Монгол Улсаа төлөөлөн Б.Ганхайч болон Саид Моллаей нар зодоглоно.

  • Эмэгтэй -63 кг

Б.Ганхайч эхний тойрогтоо Мексикийн тамирчин Приска Авити Алкаразтай таарлаа.

  • Эрэгтэй -81 кг

Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Казахстаны тамирчин Дидар Хамзатай таарлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
136
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж