Хэнтийн 2 суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорилоо

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Хэнтийн 2 суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорилоо

Хэнтийн 2 суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорилоо

Хэнтий аймгийн онцгой комиссын 13 дугаар хуралдаан өчигдөр (2021.04.16) болж, тус аймгийн Засаг даргын А/184 дүгээр дугаартай “Хөл хорио тогтоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамжаар дараах шийдвэр гарчээ.

  1. Хэрлэн, Дэлгэрхаан сумдад Сovid-19 цар тахлын батлагдсан тохиолдлын голомтын эх үүсвэр тодорхойгүй, тархалтын хүрээ нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх хоёр сумын хатуу хөл хориог 2021 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 00:00 цагаас халдварын голомтыг тогтоон, цар тахлын хүрээг хумих хүртэлх хугацаанд тодорхойгүй хугацаагаар сунгаж, холбогдох журмын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Цагдаагийн газар (хурандаа Б.Батсайхан), Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
  2. Хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдэд түлш, ус, нэн шаардлагатай хүнс, ахуйн хэрэглээний бараа, эм, эмийн бүтээгдэхүүнийг хүргэлтээр хангах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хүргэлтийн үйлчилгээний ажилчдад халдвар хамгааллын дэглэм сахиулан оношилгоо, шинжилгээнд хамруулж ажиллахыг дээрх сумдын Засаг дарга нарт даалгалаа.
  3. Голомтын бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ), Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр)-т тус тус үүрэг болголоо.
  4. Шуурхай штаб болон хязгаарлалтгүй ажиллах тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор ажилтнуудыг шаардлагатай суурин компьютер, нөүтбүүкээр ханган гэрээсээ ажиллах боломж бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Ц.Чогсомжав), Шуурхай штабын дарга (хурандаа Ж.Эрдэнэбат) нарт тус тус даалгав.

Хатуу хөл хорио тогтоосон Хэрлэн сумын 152 иргэнээс PCR шинжилгээ авахад хоёр хүн халдвар авсан нь батлагдаж, Хэнтий аймагт батлагдсан тохиолдлын тоо нийт 31 болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж