М.Дөлгөөн Азийн аварга болж, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар үзүүрлэв

Хуучирсан мэдээ: 2021.04.15-нд нийтлэгдсэн

М.Дөлгөөн Азийн аварга болж, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар үзүүрлэв

М.Дөлгөөн Азийн аварга болж, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар үзүүрлэв

НЭМЭЛТ:
“Алматы-2021”
чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. “Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадамд 17 настайдаа мөнгөн медаль хүртэж бөхийн хүрээнийхэнд танигдсан тэрбээр Азийн аваргаас сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг хувиргаж (2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алтан медаль хүртэв) иж бүрэн медалийн эзэн болж байна.

М.Дөлгөөн Алматын дэвжээнд Узбекистаны Мадина Усмонжонова, эзэн орны Айша Уалишан, БНСУ-ын Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялж тивдээ анх удаа тэргүүлэв. Тэрбээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин боллоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Харин “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ний хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагчспорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Азийн аваргад 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаад шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Саритатай таарч 7:10 гэсэн харьцаагаар харамсалтай ялагдал хүлээлээ.

Өнгөрсөн жилийн Азийн АШТ-ний хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа амжилтаа ахиулж үзүүрлэлээ. Тэрбээр алтан медалийн төлөө өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Киргизстаны Меерим Жуманазаровад 1:6-гаар ялагдав.

Ийнхүү эхний өдөр Монголын таван эмэгтэй бөх зодоглосноос нэг алт, хоёр мөнгөн медальтай өндөрлүүллээ.


НЭМЭЛТ:

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн -59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр илүүрхсэн бөгөөд орой 20:00 цагаас шигшээ барилдаанд хэсэгтээ ялсан Энэтхэгийн Саритатай дахин барилдана.

-55 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ М.Дөлгөөн хоёрдугаар тойргийн барилдаанд эзэн орны Айша Уалишаныг цэвэр дарав. Түүний жинд дөрвөн бөх тойргоор барилдаж байгаа бөгөөд М.Дөлгөөн орой 20:00 цагт БНСУ-ын Ким Хьон Жотой сүүлийн тойргийн барилдаанаа хийх бөгөөд ялбал алтан медалийн болзол хангана.

-68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хагас шигшээд Узбекистаны Азода Эсбергеноваг оноогоор цэвэр (10:0) ялснаар шигшээд шалгарлаа. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга Кыргызстаны Меерим Жуманакзароватай хүч үзнэ. Ийнхүү өнөөдөр барилдсан Монголын таван бөхөөс гурав нь шигшээд шалгарч, Н.Анударь, Н.Загардулам нар хэсгээсээ шалгарч чадалгүй үзэгчдийн суудалд шилжлээ.


НЭМЭЛТ:

-68 кг-ын жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Дэлгэрмаа хэдхэн хоногийн өмнө олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн бөх Нишаг цэвэр дарж эхний ялалтаа авлаа. Э.Дэлгэрмаа дараагийн даваанд БНСУ-ын Жёон Ун Сунтай барилдана.

-50 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Н.Анударь эхний тойргийн барилдаанд Энэтхэгийн бөх Сеемад 3:7-гоор ялагдав. Тэрбээр хэсгийн сүүлийн барилдаанаа өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Валентина Исламоватай хийнэ.


Бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өнөөдөр/2021.04.15/ Казахстаны Алматыд таван жингийн ангиллаар эхэллээ. Монголын бөхчүүдийн салхийг хагалж, -55 кг-ын жинд ОУХМ М.Дөлгөөн эхний барилдаанаа Узбекистаны Мадина Усмонжоноватай хийж 14:0-ээр яллаа. Тэрбээр дараагийн тойргийн барилдаанаа Казахстхны Айша Уалшантай хийнэ.

Харин -59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор эхний тойргийн барилдаанаа өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Саритатай хийж 5:4-өөр ялав. Түүний дараагийн өрсөлдөгч нь эзэн орны Диана Каюумова.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж