Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-2”, “ДЦС-3” ТӨХК-иудад ажиллав

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-2”, “ДЦС-3” ТӨХК-иудад ажиллав

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-2”, “ДЦС-3” ТӨХК-иудад ажиллав

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр /2020.11.03/ “ДЦС-2” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК-д тус тус ажиллалаа. Компанийн үйл ажиллагаа болон өвлийн бэлтгэл хангах ажилтай танилцсан юм.

Энэ үеэр нийт ажилчдад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Үүний дараагаар ажилчдын асуултад нээлттэй хариулж, тэдний санал хүсэлтийг сонссон юм.

Инженер техникийн ажилчдын дэвшүүлсэн санал санаачилга, оюуны өмчийг дэмжих бодлогыг сайжруулах, төрийн оролцоотой үйл ажиллагааг хялбаршуулах, ажилчдын санал хүсэлтийг сонсон ажиллах зэрэг болон өөр олон санал хэлж байлаа.

Сайд Н.Тавинбэх дээрх асуултад нэг бүрчлэн хариулт өгч, шинэ санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн Эрчим хүчний яамны үүд хаалга хэн бүхний хувьд ялангуяа салбарын ажилчдад үргэлж нээлттэй байгууллага гэдгийг тодотгосон юм.

Нэмэлт мэдээлэл

“ДЦС-2” ТӨХК 1961 онд эхний хэсэг ашиглалтад орсон. Ирэх 2021 онд тус байгууллагын түүхт 60 жилийн ой тохиох юм. 2012-2014 онуудад эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн түшиц бааз, шахмал түлшний үйлдвэрлэлийн цогцолбор болгохоор төлөвлөж байсан бөгөөд Улаанбаатар хотын цахилгаан, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах шаардлагаас үүдэн тус станцын тоноглолын найдвартай ажиллагааг хангаж, техник технологийн шинэчлэл эрчимтэй хийх замаар ашиглалтын хугацааг сунган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3 зуух, 3 турбины горимоор 20-21 МВт-ын ачаалалтай ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нүүрсний 16 хоног буюу11,272  тн-ын үлдэгдэлтэй байна.

“ДЦС-3” ТӨХК нь жилд 1.05тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 2.2 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж байгаа бөгөөд Монгол Улсын цахилгааны хэрэглээний 14,6%, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31,6%, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 47,5 гаруй хувийг ханган ажилладаг. Өнөөдрийн байдлаар 8 зуух, 7 турбинтэй ажиллаж, цагт 144 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. 70.1  мянган тонн буюу  18  хоногийн нүүрсний, 585 тонн мазутын нөөцтэй байгаа талаар гүйцэтгэх захирал Ч.Чинбат мэдээлэл хийлээ.

Эх сурвалж: ЭХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж