Асгаралтын эсрэг хамгаалалтын бүрхүүл. ©AFP
Мексикийн булангийн ослын цооногийг бүрэн битүүмжлэх "Static Kill" ажиллагаа амжилттай хийгдсэнийг ВР компани мэдээлэв. Цооногийг битүүмжлэх ажлыг наймдугаар сарын 3-нд эхэлж, амжилттай болсон талаар компани наймдугаар сарын 4-нд мэдэгдэв. Дараагийн шатны ажиллагаа нь цооногийг цемент цутган бүтээх ажил юм.
Мексикийн булангийн усанд дөрөвдүгээр сарын 22-нд Deepwater Horizon цамхаг дэлбэрч, живснээс нефтийн асгаралт эхэлсэн юм. Энэ хугацаанд тус компани цооногийг бөглөх талаар олон арга хэмжээ авсан ч бүтэмжтэй болсонгүй. Хамгийн сүүлийн мэдээгээр ВР компани асгарсан нефтиэс 800 мянган баррелийг цуглуулсан нь бүх асгаралтын 16 хувь болжээ.