XVII жарны гал бичин жилийн босгон дээр ӨМӨЗО-ны уран бүтээлчид “Өлзийт цагаан сар-2016” тоглолтоо нийслэл хотноо ирж, тоглов.
Энэхүү тоглолтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон Монгол Улсын БСШУЯ-наас хамтран зохион байгуулж байгаа ажээ. “Өлзийт цагаан сар-2016” тоглолт нь ирж буй гал бичин жилд Монгол Хятадын найрамдалт харилцаа улам бүр бэхжин хөгжихыг билэгдэж, Монголын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байгаа ажээ.
ЭХ СУРВАЛЖ: www.polit.mn