Долоо хоногийн өрнийн зурхай /2020.VIII.10-2020.VIII.16/

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.VIII.10-2020.VIII.16/

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.VIII.10-2020.VIII.16/

Хонь

Хонины ордныхныг энэ долоо хоногт аялал хүлээж байна. Зарим хонинууд удаан төлөвлөсөн аялалдаа явах боломжтой болох бол зарим нь томилолтоор явахыг од эрхэс харуулжээ. Долоо хоногийн сүүлээр хэрүүл, хэл ам хийхээс зайлсхий. Ажлын хамт олон болон хостойгоо ам муруйж магадгүй тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Шинэ хос хайж байгаа, шинэ ажил хайж байгаа хонинуудад энэ долоо хоног таатай байх болно.

 

 

 

Үхэр

Энэ долоо хоногт таны хувийн амьдрал багахан асуудалтай тулгарах нь. Хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Боломж гарвал цагийг зугаатай өнгөрөөж, романтик болзоонд яваарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоног үр өгөөжтэй  байх тул бизнес эрхлэгчид санаа амар байж болно. Од эрхэс үхрүүдэд бэртэж гэмтэхээс сэргийлж, хянамгай байхыг сануулж байна.

 

 

Ихэр

Хэн нэгэнтэй хамтран бизнес эрхлэхийг төлөвлөж байсан бол энэ долоо хоног маш тохиромжтой цаг. Ажил хэрэг маш амжилттай байх тул шаргуу байхыг од эрхэс зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт их эмзэг байх тул эрүүл хооллох, сайн амрах зэргээр өдөр тутамдаа анхааралтай байх хэрэгтэй. Түргэн хоол идэхээс зайлсхийгээрэй. Хөрөнгө оруулалт хийвэл ойрын ирээдүйд ашиг хонжоо их олох төлөвтэй байна.

 

 

 

Мэлхий

Ажилсаг мэлхийнүүдийн хичээл зүтгэл өндрөөр үнэлэгдэх цаг иржээ. Харин бизнесменүүдийн хувьд түншүүдтэй холбоотой хэцүү асуудал үүсч болзошгүй. Алт, мөнгө, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалтууд үр жимсээ өгч эхэлнэ. Гэхдээ цаашдын хөрөнгө оруулалтуудаа сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй. Ганц бие мэлхийнүүд энэ долоо хоногт хайртайгаа учрах боломж гарч ирнэ. Нэгэнт учирсан бол та хоёрын үерхэл, хайр дурлал цаашид ямар ч асуудалгүй цэцэглэх болно. Эрүүл мэндийн хувьд элэг, ходоодтой холбоотой асууудал үүсч, эрүүл ухаанаар шийдвэр гаргахад нөлөөлж болзошгүй. Тиймээс ямар нэг шинж тэмдэг илэрмэгц эмчтэйгээ уулзаж, зөвлөгөө аваарай. Мөн од эрхсийн нөлөөгөөр энэ долоо хоногт таны амьдралыг үзэх үзэлд өөрчлөлт орж магадгүй. Цаашлаад сэтгэл санааны байдал багагүй савлагаатай байх тул яарсан шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Мөн өөрийн чинь шийдвэрт хэн нэгэн, ямар нэг зүйл нөлөөлөхийг бүү зөвшөөрөөрэй.

Арслан

Үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг арслангийн ордныхны аз нь энэ долоо хоногт шовойж өгнө. Ажил бүхэн санасанчлан бүтэж, түрийвч ч зузаарах бололтой. Шинэхэн хосуудыг олон нойргүй шөнүүд хүлээж байна шүү. Тун удахгүй бүл нэмж ч магадгүй. Энэ долоо хоногт таны хайр дурлалын амьдрал хэзээнийхээсээ ч илүү сайхан байх нь. Та магадгүй энэ долоо хоногт гадуур явж, үнэтэй зүйлс худалдан авч, их мөнгө үрэхийг хүсэх байх. Гэхдээ ирээдүйд хэрэг болох мөнгөө бодож, хадгалахыг хичээгээрэй. Өмнө нь өвчилж байсан хэцүү өвчин сэдэрч магадгүй. Тиймээс амьдралын эрүүл хэвшлийг өөртөө болон гэр бүлдээ суулгаж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

 

 

Охин

Сарны нөлөөгөөр шинэ долоо хоногт таны сэтгэл хөдлөл ихэсч, тогтвортой шийдвэр гаргахад бэрх байх нь. Тэрхүү их савлагаатай сэтгэл хөдлөл таны хайр дурлалд их нөлөөлж, зарим үед хивсэн доогуур шургачихмаар санагдах вий. Зарим нэг ичгэвтэр зүйлсийн талаар хэлэлцэх хэрэг гарвал зөөлөн, мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Биеэ барихгүй бол бүх зүйл улам дордох аюултай. Бүтээлч байдал, хайр дурлалын тал дээр анхааралтай хандаж, цагийг нь тохируулахыг хичээгээрэй. Ирэх өдрүүдэд хэн нэгэнтэй хамтарч ажиллаад, юунд хүрч чадахаа сайн анхаарах хэрэгтэй. Хэн нэг хатуу самарт дурлачихсан явж байгаа бол тэр нэгэн таныг бодсоор яваа гэдэгт итгээрэй.

Жинлүүр

Ажлын ачаалал хэтэрхий их байх тул ажилтан жинлүүрүүд энэ долоо хоногт их ядрах нь ээ. Сэтгэл санаа хэцүү байсан ч эргэн тойрны хүмүүстээ, ялангуяа ахмадуудад муу үг хэлэхээс зайлсхийгээрэй. Мөн чихрийн шижинтэй жинлүүрүүд эрүүл мэндээ онцгой анхаарахыг зөвлөж байна. Ядаргаатай тэмцэхийн тулд хөнгөн дасгал хөдөлгөөн, бясалгал хийж болно. Санхүүгийн байдлаа тогтвортой байлгахын тулд энэ долоо хоногт илүү зардал гаргах хэрэггүй. Зардлаа маш сайн төлөвлөж, төлөвлөгөөгөө ягштал биелүүлээрэй. Энэ долоо хоногт өөрийгөө биш, бусдыг бодох нь тохиромжтой. Хайрттайгаа аль болох цагийг сайхан өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Тэгж чадвал та хоёрын харилцаа хэзээнээсээ ч илүү сайхан болох болно.

 

Хилэнц

Ажилтан хилэнцийн ордныхон энэ долоо хоногт бага зэрэг хэцүү асуудлуудтай нүүр тулна. Гэхдээ тайван байгаарай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр байдал сайжирна. Харин бизнес эрхлэгчдэд энэ долоо хоног ээлтэй. Үдэш бүр та болон таны хайртын хоорондох харилцаа гайхалтай романтик байна. Мөн эцэг, эхийн зүгээс боломжтой бүх туслалцааг үзүүлэх нь ээ. Ажилтай холбоотой ойрхон аяллууд таныг хүлээж байна. Тэрхүү аялал болон стресс таныг бие болоод сэтгэлээр ядрааж болзошгүй. Төлөвлөж байсан ажлууд амжилттай бүтнэ. Хүсээгүй зарлага гарах ч та тэднийг авьяаслаг зохицуулж чадна. Орлого, зарлагын хэмжээ бага байх нь. Та энэ долоо хоногт бүхний бахархал болох болно.

Нум

Нумын ордныхон ажилдаа онцгой анхаарал хандуулна уу. Түүнээс гадна ажилтай холбоотой том шийдвэр гаргахаас аль болох зайлсхийгээрэй. Шинэ хөрөнгө оруулалтад тийм ч таатай үе биш. Ирээдүйдээ зориулан боломжоороо мөнгө хадгалж, шаардлагагүй зарлага гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Жижиг сажиг гэр бүлийн асуудлууд тайван байдлыг алдагдуулж болзошгүй. Мөн нийгмийн буруу тогтолцооноос болж шаналж магадгүй. Нумын ордныхон мөрөөдлийнхөө хамтрагчтай таарч, насан туршийн холбоо тогтоох бололтой. Өөх тостой, хүнд хоолноос татгалзаж, эрүүл хооллох хэрэгтэй. Чихрийн шижинтэй хүмүүс цусныхаа сахарын хэмжээг үргэлж хянаж байгаарай.

 

 

Матар

Амжилттай яваа матрын ордныхны аз од нь энэ долоо хоногт тодоос тод гийж, үнэ цэнтэй үйлчлүүлэгчтэйгээ гайхалтай тохиролцоонд хүрч, карьерт сайнаар нөлөөлнө. Үүнээс үүдсэн таны сайхан энерги эргэн тойрны бүх хүнд сайнаар нөлөөлнө. Гэрлэсэн матрынхан хайртынхаа эрүүл мэндэд санаа тавиарай. Мөн түүнтэйгээ гайхалтай хором мөчүүдийг өнгөрөөхийн тулд цаг гаргаарай. Хэлэх үгээ цэгнэхгүй бол санамсаргүй муухай үг хэлж, хайртынхаа сэтгэлийг өвтгөж магадгүй. Сэтгэл санаа донсолгоотой байх ч тайван байхыг хичээгээрэй. Энэ бүхэн зуурдын л асуудал гэдгийг санаарай. Мөн хоол шингээх тал дээр бяцхан асуудал үүсч магадгүй. Ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд санхүүгийн зарлага гаргах магадлалтай. Орлогын үүд томоор нээгдэх ч төдийчинээ гарлагатай байх учир илүү зардлаас зайлсхийгээрэй.

Хумх

Наймдугаар сарын хоёр дахь долоо хоног эхэллээ. Энэ долоо хоногт Санчир гариг арван хоёр дахь байрлалдаа орох нь хумхын ордныхонд багагүй нөлөөлнө. Бизнесменүүдэд таагүй долоо хоног. Төлөвлөсөн ажлууд хугацаандаа бүтэхгүй. Ажилтан хумхынхны хувьд шаргуу хөдөлмөр үр дүнгээ өгнө. Гэвч санхүүгийн хувьд байдал тийм ч сайн биш байна. Шинэ ажил эхлүүлэх нь ярвигтай байх бололтой. Гэсэн хэдий ч бүгдийг өмнөх шигээ хийж байхад бусад зүйлс аяндаа хэвэндээ орно. Хайртай хүмүүсийн тань өөр өөр байдал таны толгойг эргүүлэх тул энэ долоо хоногт гэр бүлийн элдэв асуудлыг шийдэх гээд хэрэггүй. Шинэ найзтай болж магадгүй. Эрүүл мэнд муудаж, сэтгэл санаагаар унах эрсдэл өндөр байгаа тул эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийгээрэй.

 

Загас

Бизнес эрхлэгчид энэ долоо хоногт сайн үр дүнд хүрэхийн тулд их хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Харин өөр ажлын байр, өөр талбарт хүчээ үзэхийг эрмэлзэж буй загасныханд энэ долоо хоногт тохиромжтой цаг үе тохиож байна. Энэ долоо хоногт санхүү, сэтгэл зүйн байдалдаа анхаарах хэрэгтэй ба амар аргаар мөнгө олох нь муу үр дүнд хүргэнэ. Хайртай хүнээ бодлогогүй үгээр гомдоож болзошгүй. Таны хайртай хүн алдаа гаргалаа ч чин сэтгэлээсээ уучилж өршөөхийг хичээгээрэй. Эрүүл мэндийн хувьд зүүн нүд өвдөж магадгүй тул шаардлагатай гэж үзвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж