Онцгой байдлын ерөнхий газрын даргаар Г.Ариунбуянг өдөр /2020.07.16/-ийн Засгийн газрын хуралдаанаар томиллоо. Тус газрын дарга Т.Бадрал нь БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсоноос хойш түүний орны хүнийг томилоогүй байсан юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын даргыг томиллоо.
Г.АРИУНБУЯН ГЭЖ ХЭН БЭ?
Боловсрол:
- 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
- 2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
- 1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
- 1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
- 2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
- 2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
- 2011-2012 онд Засаг даргын орлогч,
- 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
- 2017 оны 02 дугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж байна.
Холбоотой мэдээ