Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VII.13-2020.VII.19

Хуучирсан мэдээ: 2020.07.13-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.VII.13-2020.VII.19

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.VII.13-2020.VII.19/ хүргэж байна. 


ХОНЬ

Энэ долоо хоног таны үерхэл, хайр дурлалд гайхалтай сайн байх болно. Хосын эерэг харилцаа таны сэтгэл санааг өөдрөг байлгана. Хайрт тань таны амьдралд хичнээн их гэрэл гэгээ нэмж байгааг та лав анзаарна. Гэсэн хэдий ч, амралтын өдрүүдээр асуудал үүсч магадгүй тул тайван байж, хүлээцтэй хандаарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоног танд таатай байна. Од эрхэс энэ байрлалд байгаа дээр хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авахад тохиромжтой.


ҮХЭР

Үхрийн ордныхон энэ долоо хоногт тулгарах саадуудыг даван туулахгүй бол дараа нь илүү том асуудал болж ихээхэн хүндрэл дагуулна. Орлого сайтай байх тул стрессээ тайлж, асуудлуудаа хөнгөхнөөр давж туулахыг эрмэлзээрэй. Таны бие таагүй байсан бол энэ долоо хоногоос тамир тэнхээ эрс сайжрах төлөвтэй байна. Түргэн хоол идэхгүй байхыг зөвлөж байна.


ИХЭР

Хэрэв та өөрийн ажилдаа өөрчлөлт хийх гэж байгаа бол энэ долоо хоногт өнжихийг зөвлөе. Энэ долоо хоногт бизнесийн тал дээр элдэв хянамгай бус үйлдэл хийх нь танд азгүйтэл авчирна. Гэрлэсэн ихрүүдийн хувьд хостойгоо дэмий хэрүүл үүсгэхээс зайлсхийхийг од эрхэс сануулж байна. Үр дүн нь таны таамаглаж байгаагаас өндөр байж мэднэ. Гэрлэх санал тавихаар төлөвлөж буй ихрүүд энэ долоо хоногт аз одтой байх тул энэ боломжийг битгий алдаарай. Мөн гэдэс өвдөх, хоолны хордлого болох магадлалтай тул түргэн хоол идэхгүй байхыг хичээгээрэй.


МЭЛХИЙ

Энэ долоо хоногт багаар ажиллах шаардлагатай. Ганцаар зүтгээд ажилдаа амжилт гаргахгүй тул ажлын хамт олонтойгоо ойр байхыг зөвлөж байна. Өмнө хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнгээ энэ долоо хоногт хүртэнэ. Санхүүгийн хувьд төлөвлөгдөөгүй, гэнэтийн зүйлст мөнгө үрэхгүй байх шаардлагатай. Мэлхийн ордныхон хостойгоо сайхан харилцаатай байх болно. Долоо хоногийн дунд үеэс сэтгэл санаа тогтворгүй болох тул сэтгэл хөдлөлдөө бүү автаарай.


АРСЛАН

Үйлдвэрлэгч, худалдагч арслангууд энэ долоо хоногт их ашигтай ажиллана. Ажилтан арслангууд удирдлагатайгаа ам муруйхаас зайлсхийгээрэй. Хостой арслангууд аялалд гарч амарч магадгүй. Улирлын шинжтэй өвчин болоод халдварт өвчинд өртөж болзошгүй тул эрүүл мэнддээ сайн анхаарч, зөв зохистой хооллон, дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай.


ОХИН

Сарны нөлөөгөөр шинэ долоо хоногт таны сэтгэл хөдлөл ихэсч, тогтвортой шийдвэр гаргахад бэрх байх нь. Тэрхүү их савлагаатай сэтгэл хөдлөл таны хайр дурлалд их нөлөөлж, зарим үед хивсэн доогуур шургачихмаар санагдах вий. Зарим нэг ичгэвтэр зүйлсийн талаар хэлэлцэх хэрэг гарвал зөөлөн, мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Биеэ барихгүй бол бүх зүйл улам дордох аюултай. Бүтээлч байдал, хайр дурлалын тал дээр анхааралтай хандаж, цагийг нь тохируулахыг хичээгээрэй. Ирэх өдрүүдэд хэн нэгэнтэй хамтарч ажиллаад, юунд хүрч чадахаа сайн анхаарах хэрэгтэй. Хэн нэг хатуу самарт дурлачихсан явж байгаа бол тэр нэгэн таныг бодсоор яваа гэдэгт итгээрэй.


ЖИНЛҮҮР

Өнгөрсөн долоо хоногийн ажлын стрессээс ангижирч, шинэ долоо хоногтоо анхаарвал зохино. Таны хүлээлт үүсгэж байгаа зүйлс хойшлогдож магадгүй тул итгэл найдвараа битгий алдаарай. Хайр дурлалын хувьд болзож байгаа жинлүүрүүд нэг шат ахих бол, гэр бүлтэй жинлүүрүүд тэдэндээ зав гаргаж, хамтдаа дуртай зүйлээ хийхэд тун тохиромжтой.


ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт хилэнцийн ордныхонд олон сорилтууд тулгарна. Гэсэн хэдий ч энэ нь таны санхүүд эерэгээр нөлөөлж магадгүй ба энэ долоо хоногт төлөвлөөгүй зарлага гарахгүй. Удаан уулзаагүй танил эсвэл найзтайгаа гэнэт учирч магадгүй гэдгийг од эрхэс хэлж байна. Эрүүл мэндийн хувьд улирлын чанартай халдварт өвчин тусч болзошгүй.


НУМ

Энэ долоо хоногийн од эрхсийн байрлал нумынханд ээлгүй. Хэцүү долоо хоногийг давж гарахын тулд хичээл зүтгэл шаардлагатай ч, ажлаа хугацаанд нь дуусгах гэдэг өөрөө том асуудал болно. Санхүүгийн хувьд бол энэ долоо хоног танд хэрхэн илүү зардал гаргахгүй байхыг сайн зааж өгөх бололтой. Гэхдээ хичээл зүтгэлийн үр дүнд таны тогтмол орлого бага зэрэг нэмэгдэх болно. Хосууд хамтдаа сайхан цагийг өнгөрөөх ч хувийн орон зай дутмаг байдлаас болж ам муруйж болзошгүй. Улмаар гэр доторх амар амгалан байдал аюулд орох эрсдэлтэй. Хоол боловсруулах болон амьсгалын эрхтэн тогтолцооны эрүүл мэндэд онцгой анхаарахыг зөвлөе. Үүний тулд идэвхтэй дасгал хөдөлгөөн хамгийн чухал.


МАТАР

Үнэнч шударга байлаа ч гэсэн ажлын байран дээр бүтэлгүйтэл таныг хүлээж байна. Улмаар найдаж байсан тушаал дэвших, цалин нэмэгдэх асуудал хойшлогдох бололтой. Харин сайхан мэдээ гэвэл, та энэ долоо хоногт бүх өрнүүдээ төлж дуусгах бололтой. Мөн ганц бие матрынхан энэ долоо хоногт жинхэнэ хайртайгаа учирч болзошгүй. Тиймээс эрүүл байхын тулд хоолондоо маш сайн анхаарах хэрэгтэйг санаарай. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол бүх зүйл маш муугаар эргэх эрсдэлтэй.


ХУМХ

Импорт, экспорттой холбоотой бизнест хүндрэл үүсч болзошгүй. Гэр бүлийн асуудлууддаа чадах чинээгээрээ санаа тавьж эцсийг нь үзэхийг хичээгээрэй. Мөн гэр бүлийнхээ гишүүдэд муу үг хэлэх нь салалтын үндэс болох ч аюултай. Ах дүү нартайгаа ч гэсэн болгоомжтой харьцах хэрэгтэй. Санхүүгийн урсгал тогтвортой, хэвийн байна. Мөн шинэ мөнгөний эх үүсвэртэй болж магадгүй. Түргэн хоолноос зайгаа бариарай. Сүүлийн үед жин нэмж байгаа бол дасгал хөдөлгөөн, йог хийж, эрүүл мэндээ анхаарах цаг иржээ.


ЗАГАС

Удаан хугацаанд төлөвлөж байсан ажлаа бүтээхэд тохиромжтой. Ажил дээрээ алдар нэр хүртэх тул хэт онгирох, бардамнахаас сэргийлээрэй. Хостой загасныхны хувьд хамтрагчаа ойлгож сонсож, зэмлэхгүй байх нь чухал. Тэвчээртэй байж хянамгай хандах нь ирээдүйд хэрэгтэй. Сайн амарч, эрүүл хооллох нь нэн чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж