ӨМӨЗО-ны уран бүтээлчид Б.Чинбатад 45 сая төгрөг хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

ӨМӨЗО-ны уран бүтээлчид Б.Чинбатад 45 сая төгрөг хандивлажээ

ӨМӨЗО-ны уран бүтээлчид Б.Чинбатад 45 сая төгрөг хандивлажээ

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байна.

“Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болсон. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас эмчилгээ нь тасалдах эрсдэл үүссэн. Одоогийн байдлаар Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд ойролцоогоор 140 сая төгрөг шаардлагатай байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2020.01.14/ ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан н.Ашид болон “Хөх хээр” хамтлагийн дуучин  Ж.Үндэс нарын санаачлагаар хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулж хандивын аян зохион байгуулж, аяны хүрээнд 112.935 мянган юань / 45 сая гаруй төгрөг/ цуглуулан дуучин Ц.Сарнайгийн нэр дээрх Хаан банкин дахь 5212071351 тоот данс руу шилжүүлжээ

Тэдний эмчилгээнд зориулсан "Хос зүрхээ хамгаалъя" хандивын аянг өрнүүлж, 2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, 2-нд сонгодог, үндэсний, драмын урлагийн уран бүтээлчид "Аравт" тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Уншигч та бүхэн тэдэнд туслахыг хүсвэл “Хос зүрхээ хамгаалъя” аянд нэгдэн, “Хаан банк”-ны 5212071351, хүлээн авагч Цогтбаярын Сарнай гэсэн дансанд хандив өргөх боломжтой.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж