Америкийн нисэх хүчин 160 талибийг устгажээ
Фото: AFP
Афганистаны хойд нутгийн Кундуз муж дахь исламчуудын байрлалд Америкийн нисэх хүчин цохилт өгөх үеэр 160 талибанчуудыг устгалаа гэж TOLO News телевиз лхагва гаригт мэдээлжээ.
Кундуз мужийн төвийг талибууд даваа гаригт эзлэн авсан байв. Мягмар гаригт Афганистаны Батлан хамгаалах яам хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлснээ мэдээлэв. Гурван зуун мянган хүнтэй хотыг чөлөөлөх эхний ажиллагаа нь амжилт олсонгүй.
"Зууны наймаа": Хийгдэх үү эсвэл үгүй юу?
Америкийн Schlumberger эртнээс Оросын Eurasia Drilling Corporation-г худалдан авахаар хүсч байгаа билээ. Өнөөдөр уг наймаа хаагдах ёстой. Тэр нь дөрвөн удаа хойшлогдоод байгаа юм. Оросын Монополийн эсрэг холбооны алба зөвшөөрөл өгөхгүй байгаа юм. Schlumberger нь EDC-ийн 46 хувийг 1,7 тэрбум доллараар үлдэгдлийг нь гурван жилийн гэрээгээр авах санал тавьсан байгаа. Eurasia Drilling нь нефтийн үйлчилгээний томоохон орос тоглогч юм.
Дэлхийн банк Украинд туслана
Дэлхийн банк байгалийн хий худалдан авахад нь нэг тэрбум долларыг цуглуулахад туслах юм. Өнөөдөр харин Европын хөгжил, шинэчлэлийн банк Украины “Нафтогаз” компанид 300 сая доллар өгөх тухай шийдвэрээ гаргах юм. Шинжээчдийн дүгнэлтээр хүйтний улирлыг туулахад Украинд 1,5 тэрбум доллар хэрэгтэй. Дэлхийн банк дээрх мөнгөний гуравны нэгийн баталгааг өгөхөөр шийдэж байна. Мөн Европын хөрөнгө оруулалтын банк 520 саяыг, Германы KfW 200 саяыг зээлдүүлэх ажээ. Одоо Украины газар доорх агуулахуудад 15 тэрбум шоо метр хий нөөцлөгдсөн бөгөөд дээр нь 9-12 тэрбум шоо метр хий нэмэн нөөцлөх хэрэгтэй гэж шинжээчид дүгнэжээ. ЕХ, Украин, Орос гурвын хэлэлцээрийн явцад Орос хийн 1000 шоо метрийн үнийг нь 232 ам.доллар болгон буулгасан юм.
Хятад жилдээ 100 тэрбум шоо метр хий авах болно
Фото: Benoit Tessier / Reuters
Оросын хийн нийлүүлэлт жилдээ 100 тэрбум шоо метрийн хэмжээнд хүрэх болно гэж есдүгээр сарын 30-ны лхагва гаригт Хятадын үндэсний нефть, хийн компанийн (CNPC) орлогч дарга Жен Ван ТАСС агентлагт мэдэгджээ.
“Ирээдүйд хийн нийлүүлэлтийн хэмжээ жилдээ 100 тэрбум шоо метр хүрнэ” гэж CNPC корпорацийн топ менежер хэлэхдээ хугацааны талаар тодруулсангүй.
2014 оны тавдугаар сарын сүүлчээр "Газпром», CNPC хоёр зүүн маршрутаар Оросын байгалийн хийг Хятад нийлүүлэх 30 жилийн хугацаатай жилдээ 38 тэрбум шоо метр хий нийлүүлэх 400 тэрбум долларын үнэтэй гэрээ байгуулсан билээ.
“Русский стандарт” банкны хямрал
"Русский стандарт" банк асуудалтай байна. Тус банк сүйрлээс гарахаар оролдож байгаа юм. Банкны эзэн Рустам Тарико үнэт цаас баригчдад тохиролцоо хийх санал тавьсан юм. Өнөөдөр Лондоны Дээд шүүх энэ талаар авч хэлэлцэх юм. Нийт 550 сая ам.долларын евробондын эзэд үнэт цаасныхаа 90 хувийг долоон жилийн төлөлттэй шинэ үнэт цаасаар солих саналыг Рустам Тарико дэвшүүлээд байгаа юм. Яг өнөөдөр өрийнхөө зөвхөн 10 хувийг Тарико буцаахад бэлэн байна. Харин шинэ бондын хувийг хоёр улирлын ашгийн дараа л төлж эхлэхээр төлөвлөжээ. Энэ жилийн эхний хагас "Русский стандарт" 22 тэрбум рублийн хохирол үзжээ. Гэхдээ Тарико ашигтай архины бизнестэй учир тэр банкныхаа донор болж чадна хэмээн шинжээчид дүгнэжээ.
Ассадыг нэн даруй огцруулах шаардлагаасаа АНУ татгалзлаа
Жон Керри. Фото: Carolyn Kaster / AP
АНУ Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг нэн даруй огцруулах шаардлагаасаа татгалзлаа. Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри CNN телевизид ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Сирийн сөргөлдөөнийг суннитуудын оролцоогүйгээр шийдэх боломжгүй бөгөөд үүнийг хийхийн тулд “цаг хугацаа” хэрэгтэй. Ассадыг шууд огцруулах нь Сирийн иргэний институциудыг эвдлэх аюултай. “Өшөө авалт, амьдралын төлөө айдасгүйгээр” удирдлагатай шилжилтийн үе байх ёстой гэж Керри хэлээд АНУ-ын өмнөх хандлага буруу байсныг хүлээн зөвшөөрчээ.
Парист таксины үнэ нэмэгдлээ
Парис хотод хямд үнээр хөлсний тэргээр явна гэдэг түүх болов. Өнөөдрийн лхагва гаригт Uber Францад байх эсэхээ шийдэх юм. Компанид сонголт байхгүй. Францын Үндсэн хуулийн шүүх түүний салбар UberPOP-ыг хориглосон байгаа. Өнөөдрийн байдлаар уг компани дэлхийн 60 оронд үйл ажиллагаатай. Парисийн хөлсний тэрэгний жолооч нарын ширүүн эсэргүүцлийн дараа Францын засгийн газар UberPOP-ын салбарыг хаахаас өөр аргагүй болсон юм. Хөлсний тэрэгний жолооч нар Uber-ийн жолооч нарын машиныг шатааж байв. Францад таксины жолоочийн лиценз авахад 200 орчим евро төлдөг бөгөөд үүнээс болон хөлсний тэрэгний үнэ нэмэгдэж байна. Үндсэн хуулийн шүүх компанийг татан буулгахад гурван долоо хоногийн хугацаа өгчээ.
Өдрийн гэрэл зураг
Тайванийг дайрсан “Дузюань” гэх далайн хар шуурганы үеэр хоёр хүн амиа алджээ. Гамшигт 324 хүн өртөж, 540 мянган айл өрх гэрэл цахилгааны сааталтай учирлаа. Харин зургаан жуулчин сураггүй болсон гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР