Фото мэдээ: УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралдаанд үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Фото мэдээ: УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралдаанд үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.01/ БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачектэй уулзав.

БНЧУ-ын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачек: Манай улсын хувьд Монгол Улстай харилцах харилцаандаа онцгой анхаардаг.

З.Энхболд: Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байдаг. 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Панел хэлэлцүүлгүүдэд оролцлоо. /2015.09.01/

Хэлэлцүүлгээр парламентын хяналт, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон  тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хэлэлцэж, санал солилцжээ. 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт оролцов. 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Вьетнам Улсын Парламентын дарга Нгуен Синх Хунгтай уулзав. /2015.09.01/

Вьетнам Улсын Парламентын дарга Нгуен Синх Хунг: Манай хоёр орон хөдөө аж ахуй, худалдаа, уул уурхайн салбарт хамтран ажиллах асар их нөөц бололцоо байгаа бөгөөд эдгээр салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал. 

Зүүн Өмнөд Азийн уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээрийг бүхий л түвшинд идэвхжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгаа Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв.            

Монгол Улсын Их Хурлын дарга Парламентын спикерүүдийн дэлхийн 4 дүгээр бага хурлын Бүгд хуралдаанд үг хэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд: ..Мянганы хөгжлийн зорилтууд  нь сүүлийн 15 жилд биднийг нэгтгэн чиглүүлж, дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид дийлэнх зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн хэдий ч удаашралтай, цаашид анхаарах асуудал олон бий…

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Парламентын спикерүүдийн дэлхийн 4 дүгээр бага хурлын Бүгд хуралдаанд хэлсэн үгийг энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү.

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах хэлтэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж