Д.Мөнх-Эрдэнэ & Ж.Батзандан

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

VS

Д.Мөнх-Эрдэнэ & Ж.Батзандан

Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ нь NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон түүний төрөл төрөгсдийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэмээн ярьсанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тайлбар хийж,  “Д.Мөнх-Эрдэнэ манай зөвлөх Амарсайхан руу ярьж, өөрт нь 20 сая, надад 100 сая төгрөг хятад хүнээр өгүүлнэ гэж яриулсан.Энэ гэмт хэргийг шалгуулахаар АТГ-т шилжүүлнэ гэж мэдэгдсэн билээ.

Уг асуудлыг энэ долоо хоногийн VS булангаар онцолж байна.

Д.Мөнх-Эрдэнэ
Ерөнхий консул асан

УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр найзууд. “Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унаж байж мэднэ” гэж үнэн үг юм билээ. Бид хоёр 10 гаруй жил нөхөрлөж байгаа. 10 жил нөхөрлөсөн нөхрийн занг саяхан мэдэж авсан. Ж.Батзандан экспогийн арга хэмжээ, албаны айлчлал, хувийн шугамаар, гэр бүлээрээ гээд л Өвөр монголд зөндөө очсон. Ирээд надад “За Мөнх-Эрдэнэ, миний найзаа найзыг нь улс төрд дэмжихээр Хятад хүн, Өвөр монгол хүн байна уу, би тэдний бизнесийг Монголд дэмжиж өгье, одоо би Ерөнхий сайдтай ийм болчихсон, би Засгаа аварч үлдсэн” гэж надад ярьж байсан. Хөх хот дахь Монгудай рестораны Очир ахтай Ж.Батзанданг танилцуулж, Очир ахын найз Хо Зунтай мөн танилцуулсан. Тэгтэл манай шударга найз маань Ж.Баатарчулуун гээд ахыгаа Хөх хотын консулаар томилуулдаг юм. Эхнэр нь Оюунгэрэл. Ж.Баатарчулуун өмнө нь Эрээнд дэд консул хийж байсан юм билээ. Бас ямар томилгоогоор очсоныг нь мэдэхгүй. Ж.Баатарчулуун консулаар томилогдоод над дээр ирэхэд нь “Та юу чадах юм бэ гэж асуутал  юу ч чадахгүй гэж хариуллаа. Компьютер мэдэх үү гэтэл бас л мэдэхгүй, гадаад хэл мэдэх үү гэхэд мөн л мэдэхгүй гэв. Ийм хүн томилж явуулаад байхдаа яадаг юм бэ гэж буцаах гэж байснаа найз маань гуйсан юм чинь  найзын жудаг гэж хүнд бий дээ гээд больсон. Уг нь бол хэлтэй хүн томилогдох ёстой. Манайд  үндсэн синхроны хэлтэй хүн байхгүй ш дээ.

Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулууны сургийг сонсох нь ээ, Эрээнд Хөх хотын консулын нэр дээр байсан машиныг унадаг. Эрээнээс-Замын-Үүд рүү будаа ачдаг, Замын-Үүдээс Эрээн рүү мах ачиж ордог, өдөрт хоёр удаа гардаг гэж би хүмүүсээс сонссон. “Махны Баатарчулуун” гээд Эрээндээ алдартай нөхөр гэж байна шүү. Төрийн албыг мөнгө гэж ажилладаг юм байна.  Компьютер хэрэглэж мэдэхгүй, хэл мэдэхгүй хүн төрд юу  хийх вэ дээ. Тэгээд би Ж.Батзандангийн ахыг иргэдийн асуудал хариуц гээд үүдэнд суулгалаа. Монгол оюутнууд, иргэдтэй хэг ёг харьцдаг гээд маш их гомдол ирсэн. Нэг иргэнээс Ж.Батзандан руу хүртэл ахыгаа аваач  гээд мессеж явуулсан чинь Ерөнхий консулд нь хэл гээд хариу өгсөн байсан. Би Ж.Батзандан байтугай Ж.Батзанданы  өмнө шударга үнэн ярьж явсан хүн. Хамгийн шударга бус хүн шударгын дүрд тоглодог юм байна.

Ж.Батзандан
УИХ-ын гишүүн

2013-2014 онд эрүүгийн хоёр хэрэгтэй нөхөр намайг УИХ-ын гишүүн байхад авраач гээд уйлаад ирсэн. Монголын төмөр замд хулхи бараа зарсан, найзыгаа зодсон нэрээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байлаа. УИХ-ын гишүүн “бетон” Ганбат намайг явуулах гээд байна, аварч өгөөч гэж хэлж байсан. Тун удахгүй энэ хоёр хүнийг консулаар томилсон. Галбадрахыг Санфранцискогийн, Мөнх-Эрдэнийг Хөх хотын консулаар томилсон. АН-ынхан тун гайхаж, шүүмжлэлтэй хандаж байсан. Д.Мөнх-Эрдэнэтэй танилцсан түүх энэ. Дипломат албанд мэдлэггүй хүмүүсийг томилж, хар тамхины наймааг хийлгэх гэж явуулсан. Д.Мөнх-Эрдэнэ ямар ч боловсролгүй, архи уухаараа хүн зодно, эрүүлдээ хүн гүтгэнэ.

Хятадын компаниас хөрөнгө оруулалт  татаарай, надыг дэмжээрэй гэсэн хэлсэн гэсэн. Би гаднын хөрөнгө оруулагчийг Монголдоо татаарай гэж би дипломатуудаас гуйдаг.  Д.Мөнх-Эрдэнэ шиг нөхөр төрд хэрэггүй, хөөж явуулсан нь зөв. Д.Мөнх-Эрдэнэ манай зөвлөх Амарсайхан руу ярьж, өөрт нь 20 сая, надад 100 сая төгрөг хятад хүнээр өгүүлнэ гэж яриулсан. Би энэ гэмт хэргийг шалгуулахаар АТГ-т шилжүүлж байна. Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр ГХЯ-нд 20 гаруй жил ажиллаж байгаа. Д.Мөнх-Эрдэнийн дэргэд тэнгэр, газар шиг ялгаатай шүү. Д.Мөнх-Эрдэнэ, Б.Хурц, Ц.Элбэгдорж нар ургийн мод гэж тараагаад байна. Миний удамд Ерөнхий сайд хийж байсан хүн ч бий, Жигжиджав гэж. Миний ургийн мод өндрөөс эхэлнэ. Надад нягтлан бодогч эгч байхгүй. Баттуяа гэж Австралид сургууль төгссөн, өндөр боловсролтой эмэгтэй, жаахан ааштай байж магад, өндөр боловсролтой хүн ааштай байдаг.

“Монсан”-ын захирал хийж байсан Батсүрэн ах маань нас бараад олон жил болж байна. Нас барсан хүнээр битгий оролд. Баатарчулуун гэж хүн бол Эрээнд дэд консулаар ажиллаж байсан. Монголын жуулчин компанийг ажиллуулж, анхны жуулчдыг хүлээж авч байсан. Миний төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ насаараа зам тээврийн салбарт ажилласан хүн. Миний ах дүү нар 10 жилээ онц төгссөн, надыг нусгай бацаан байхад төрд зүтгэж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж