Фото: AP Photo/ El-Sissi for President
Египтийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси “Төлөөлөгчдийн танхмын тухай” (парламент) хууль гарын үсгээ зурлаа. Уг хууль нь тус орны парламентын сонгууль явуулах товыг зарлах боломжийг өгч байгаа гэж төрийн тэргүүний Тамгын газрын хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Парламентын сонгуулийг өнгөрсөн хавар явуулахаар төлөвлөсөн байсан нь хууль төгс бус байснаас болон хойшлогдсон байна. Сунжирсан улс төрийн хямралаас улс орноо гаргах замын зургийн төгсгөлд цэг тавих парламентын сонгууль 2015 оны төгсгөл гэхэд явагдсан байх ёстой гэж төрийн тэргүүн өмнө нь хэлж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР