АНУ-ын Флорида мужийн Кэйп Канаверал олон улсын сансрын станцаас хөөрсөн тээвэрлэгч “X Falcon-9” пуужин хөөрснөөсөө хойш ердөө хоёр минутын дараа дэлбэрсэн байна.
Инженерүүдийн буруу тооцооноос үүдсэн уг ослын хариуцлагыг Олон Улсын сансрын станцын (НАСА) мэргэжилтнүүд өөртөө хүлээжээ.
Тээвэрлэгч зориулалтын “X Falcon-9” пуужингийн доод хэсэг нь эргэх зориулалттай бөгөөд эх дэлхийд буцаж газардах үед далай тэнгист унахаар тооцоологдсон учир хөвөгч усан онгоц бэхэлсэн байжээ.
Гэвч пуужингийн сууринд бэхэлсэн илүү ачаа тийрэлт авах үед хөдөлгүүрт доголдол үүсгэснээс Флоридагийн агаар мандалд асар хүчтэй дэлбэрэлт болсон гэж Euro News мэдээллээ. Уг тээвэрлэгч пуужин задгай сансар дахь НАСА-гийн хиймэл дагуулд сэлбэг, материал хүргэх даалгавартай байжээ. Ингэснээр Олон Улсын сансрын станц хоёр ч дараалсан том хохирол амсаад байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Атлантын далайд мөн нэг тээвэрлэгч пуужин осолдсон билээ.