Г.Занданшатар нум сум эвшээлгэж, шагайн асарт зочиллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар нум сум эвшээлгэж, шагайн асарт зочиллоо

Г.Занданшатар нум сум эвшээлгэж, шагайн асарт зочиллоо

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд /2019.07.11/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үзэж сонирхлоо.

Наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар сурын талбайд зочлов. Энэ үеэр монгол төрийн уламжлалын дагуу нум эвшээлгэн, сум тавьж, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа шагайн асарт саатаж, харвах үеэрээ таван бай оноход наадамчин олон уухайлан баяр хүргэлээ. Шагайн харваа үндэсний баяр наадмын нэгэн төрөл болоод 21жил болж байгаа билээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. Тэрбээр монгол түмэн, наадамчин олноос цог хийморь, баяр жавхлан илт мэдрэгдэж байгаа нь сайхан цаг ирж буйн илрэл хэмээн бэлгэшээж байгаагаа дурдаад, улс орон маань цэгцэрч, тэгшрэхийн ерөөлийг дэвшүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж