Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Нийслэлд МУАУ-ны цогц тусламж, үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх 2019 оны төлөвлөгөө”-г баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа билээ.
Уг ажлын хүрээнд АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуультай хамтран өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч нарын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “Эмнэлгийн анхан шатны байгууллагад үзүүлэх уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Энэ сарын 18-нд болсон тус сургалтад өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн 85 эмч хамрагдаж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлэх мэдлэг чадвараа сайжруулан, дадлага туршлагаа хуваалцлаа.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ