Засгийн газрын тогтоолоор Төвийн бүсийн хурдан морины уралдаан өчигдөр Төв аймгийн нутаг, Хүй долоон худагт боллоо. Монголын морин спорт уяачдын холбооны анхны тэргүүн Г.Пунцагбалжир агсны нэрэмжит энэхүү уралдааны соёолон насны уралдааны түрүү магнайд Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы бор халиун аман хүзүүдэж, мөн Б.Нямжавын халтар айргийн гуравт хурдаллаа.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач П.Одонбаатарын халтар, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Т.Төрмөнхийн сартай хонгор зүсмийн соёолон айрагдав. Харин дөрвөөр орсон Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Д.Ариуннарангийн хүрэн халзан зүсмийн морийг барианд орсны дараа мал эмнэлэгийнхэн шүдлэхэд хязаалан насных байсан тухай зохион байгуулагчид хэлсэн юм.
Холбоотой мэдээ