Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Харгант гэх газар тус сумын иргэн С-ийн хаваржаанаас гранат олджээ.
Энэ талаарх дуудлага мэдээлэл өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ны өдөр сумын Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад 1930 аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олджээ. Алба хаагчид гранатыг аюулгүй болгож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Малчин С нь сумын төвөөс баруун зүгт 96 км-т амьдардаг байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ