Улирал эхлэхэд тун тааруу тоглолт үзүүлж 11 сарын дундуур дасгалжуулагч М.Йеог ажлаас нь чөлөөлөөд байсан Сент-Луис Блюс баг сүүлийн үед гайхалтай эргэн ирэлт хийгээд байгаа. Өнгөрсөн 11 сарын 19-д дасгалжуулагчаар томилогдсон К.Беруби дасгалжуулагч одоо л ажлаа гартаа оруулж байх шиг байна. Ялангуяа он гарсаар ердөө 5 хожигдсон бөгөөд 17 тоглолтонд ялалт байгуулсны сүүлийн 11-д нь дараалан өрсөлдөгчөө буулган авчээ. Ийнхүү сүүлийн үед үзүүлж буй сайн тоглолтынхоо ачаар Сент-Луис Блюс баг плэй-оффын байрлалд багтаад байна. Өнгөрсөн улирал плэй-оффын гадна үлдэж байсан Сент-Луис Блюс баг энэ улирал плэй-оффт эргэн ирж байна.
Сент-Луис Блюс баг хамгийн сүүлд 11 сарын 21-нд Лос-Анжелес Кингс багт хожигдсноос хойш хожигдол гэдгийг мартаад байна. Өнөө өглөө талбайдаа Торонто Мейпл Лифс багийг нэмэлт цагт хожсон. Энэ хожил нь тус багийн түүхэн дэх хамгийн олон дараалсан хожил болж байна. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Даллас Старс байх юм.
Б.БЯМБАБАЯР