Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлах эсэх саналаа гаргаагүй

Хуучирсан мэдээ: 2019.01.22-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлах эсэх саналаа гаргаагүй

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлах эсэх саналаа гаргаагүй

НИТХ өнгөрсөн Лхагва гаригт /2019.01.16/ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон билээ. Өчигдөр НИТХ-аас Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг хүргүүлнэ гэх мэдээлэл байсан ч одоогоор тус  бичгийг хүргүүлээгүй байгаа аж. Гэвч зарим мэдээллийн хэрэгслээр  Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны нэрийг нийслэлийн  даргад батламжлахаас татгалзсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тиймээс энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад үгүйсгэлээ.

Ерөнхий сайдад хотын даргыг батламжлуулах бичиг ирсэн тохиолдолд 14 хоногт багтаан зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй эсэхээ НИТХ-д ирүүлэх ёстой аж. НИТХ-рүү буцаагдвал уг асуудлыг НИТХ дахин хэлэлцэх учиртай юм. НИТХ-аас С.Мөнхчулуун дахин сонгогдсон тохиолдолд  түүнийг шууд хотын даргаар томилох хуультай аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж