УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж буй билээ. Манай улсад сүүлийн 23 жилийн дотор 15 Засгийн газар солигдсон байдаг бол эрчимтэй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого нь тогтвортой байж Гүйцэтгэх засаглал нь түүндээ хөтлөгдөж явдаг.
“Хөгжлийн төр”-тэй болохын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ямар асуудалд анхаарах, “Хөгжлийн хөтөч байгууллага” бий болгох тухай Шинжлэх Ухааны Академи, Монгол Үндэсний Ардчилсан нам хамтран “Төрөө урлахуй” сэдэвт хэлэлцүүлэгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог ИЗНН-н дарга Ц.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Уянга, ШУА-ын Социологийн ухааны доктор О.Эрдэнэчимэг нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.