&#34Нүүрэнтэйн хурд-2015&#34 боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

&#34Нүүрэнтэйн хурд-2015&#34 боллоо

Багануур дүүргийн МСУХ-оос жил бүрийн хаврын тэргүүн сард уламжлал болгон зохион байгуулдаг Багануур – Бага Хэнтийн зүүн бүсийн "Нүүрэнтэйн хурд 2015" уралдаан шинийн 10-ны билэгт сайн өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд болж өнгөрлөө.

Азарганы уралдаанд 45 алтан туурт тоосоо өргөснөөс Төв аймгийн Мөнгөнморьт сумын уяач Зоригоогийн халиун түрүүлж, Баяндэлгэр сумын уяач Галсүрэнгийн хүрэн аман хүзүүджээ. Айргийн гуравт Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Лхагвасүрэнгийн хул, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Заяабаярын хар, айргийн тавд мөн сумын уяач Азжаргалын буурал халзан тус тус хурдалжээ.

Их насны уралдаанд 57 ажнай шандас шалгаж Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Баярсайханы хул морь түрүүлж, Багануур дүүргийн уяач Б.Алтсүхийн хээр, Мөнгөнморьт сумын уяач Тэмүүжингийн зээрд халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Пүрэвсүрэнгийн зэрд, Мөн сумын уяач Хүрэлбаатарын алаг морьд айрагдсан байна.

Соёолонгийн уралдаанд 63 үрээ тоосоо өргөснөөс Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Амаржаргалын хонгор түрүүлж, Багануур дүүргийн уяач Ганбатын хул аман хүзүүдэж, айргийн гуравт Төв аймгийн Баян сумын уяач Бямбатын хонгор, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Мөнхсайханы бор, айргийн тавд Төв аймгийн Архуст сумын уяач Эрхэмбаярын ногоон үрээнүүд тус тус хурдаллаа.

Эх сурвалж: http://tod.hiimori.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж