“Аялал жуулчлалын судалгаа-2018” эрдэм шинжилгээний хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

“Аялал жуулчлалын судалгаа-2018” эрдэм шинжилгээний хурал боллоо

“Аялал жуулчлалын судалгаа-2018” эрдэм шинжилгээний хурал боллоо

Аялал жуулчлалын салбарын судалгааны ажил,  төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээний бүтээлийг  нийтийн хүртээл болгох, улмаар хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгээс хамтран  “Аялал жуулчлалын судалгаа-2018” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Энэхүү анхдугаар хурлаар үндсэн 4 илтгэл, салбар хуралдаанаар 26 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэн хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн аялал жуулчлалын салбарын бодлого төлөвлөлт, боловсролын байгууллагуудын цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллах талаар зөвлөмж гаргалаа.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр БОАЖЯ-ны АЖБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.БАЯСГАЛАН “Аялал жуулчлалын салбарын судалгаа, шинжилгээний өнөөгийн байдал, баримталж буй бодлого” илтгэл тавилаа. Тэрбээр БОАЖЯ-аас баримталдаг гол хүчин зүйл нь нэгдүгээрт, гадаадын жуулчдын тоог нэмэх, ингэснээр дотоодын эдийн засагт аялал жуулчлалаас орж ирж байгаа эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаанууд чиглэгдэж байна. Монгол Улсад ирж байгаа жуулчдад бид сэтгэл ханамжийн түвшинд нь хүрсэн үйлчилгээг үзүүлснээр дахин ирэх, эерэг сэтгэгдлээр дамжуулж жуулчдын тоог илүү нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн үйлчилгээний чанарыг сайжруулах, аялал жуулчлалын хууль эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай.

Бидний өмнө тулгамдаж байгаа хамгийн гол асуудал нь дэд бүтэц. Яамнаас энэ жил “Аялал жуулчлалын гол чиглэл” гэдэг бодлогыг Засгийн газраар батлуулсан. Учир нь Монгол Улс өргөн уудам газар нутагтай орон. Жуулчин ганц, хоёр чиглэл рүү явдаггүй. Тэгэхээр тэр бүх газруудын дэд бүтцийг хөгжүүлнэ гэдэг бол асар хүндрэлтэй. Тиймээс аль болох жуулчин дийлэнхдээ явж байгаа газруудаа тогтоогоод тухайн газруудад нэн тэргүүнд энэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлье, дэд бүтцийг нь бий болгоё гэх зорилтын хүрээнд  бодлогын баримт бичгийг баталсан байгаа гэдгийг онцоллоо.

Мөн эрдэм шинжилгээний хурлын үеэр Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, судлаач, багш Д.Батболд манай улсын хэмжээнд энэ жил 20 гаруй их дээд сургуульд 1-4-р курст 1200 гаруй оюутан аялал жуулчлалын чиглэлээр сурч байна. Саалаа бэлдэхээр саваа бэлд гэдэгтэй адилаар энэ салбарт ажиллах боловсон хүчин, хүний нөөцийн тоог улам нэмэгдүүлэх  бэлтгэх нь хамгийн чухал асуудал гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж