Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

NHL-н эргэн тойронд

Өнөө өглөө 8 тоглолт боллоо. Нью-Жерси Девилс баг талбайдаа Даллас Старс багийг хүлээн авч 3-0 харьцаатай хожиж ялалтын цувралаа 4 болгов. Улирал эхэлснээс хойш Эдмонтон Ойлерс, Вашингтон Капиталс, Сан-Хосе Шаркс болон Даллас Старс зэрэг хүчирхэг багуудыг Нью-Жерси Девилс баг хожоод байна.

ӨНӨӨДРИЙН ТОГЛОЛТЫН ҮР ДҮНГҮҮД:

  • Даллас Старс 0-3 Нью-Жерси Девилс
  • Колорадо Эвеланш 2-3 буллит Нью-Йорк Рейнжерс
  • Флорида Пантерс 5-6 буллит Филадельфиа Флайерс
  • Ванкувер Кэнайкс 3-2 буллит Питтсбург Пингвинс
  • Каролина Харрикейнз 2-4 Тампа Бэй Лайтнинг
  • Аризона Койотис 1-2 Миннесота Уайлд
  • Эдмонтон Ойлерс 5-4 ОТ Виннипег Жетс
  • Баффало Сейбрес 1-4 Вегас Голден Найтс

Анахайм Дакс багийн ахлагч Р.Гецлаф мягмар гаригийн бэлтгэл дээр цавиндаа бага зэрэг бэртэл авч маргааш болох Нью-Йорк Айландерс багийн эсрэг тоглох эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр бэлтгэлийн үерэ рүүки залуу Т.Территэй мөргөлдсөн ажээ.

Сан-Хосе Шаркс багийн төвийн тоглогч Ж.Торнтон бэлтгэлдээ оролцоод эхэлсэн байна. Улирлыг Ж.Павелский, Т.Мейер нарын хамтаар довтолгооны гараанд тоглож байсан ч өвдөгний зовиурын улмаас хэдэн тоглолт өнжөөд байсан. Өдгөө 39 настай ахмад төвийн тоглогч бэлтгэлдээ орсон ч Баффало Сейбрес багийн эсрэг тоглох нь эргэлзээтэй байна.

Лигийн шилдэг хаалгач К.Крауфорд талбайдаа хийсэн Торонтогийн эсрэг тоглолтонд толгойгоо хөдөлгөсний улмаас хэсэг хугацааг талбайн гадна өнгөрүүлсэн. Тэгвэл К.Крауфордыг Колумбус Блю Жакетс багтай хийх тоглолтонд оролцох боломжтой гэдгийг багийн дасгалжуулагч нь мэдэгджээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж