Б.Чойжилсүрэн: Өр хэд вэ, будилаад эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн: Өр хэд вэ, будилаад эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд энэ онд улсын өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 онд 40 хувь болгон бууруулахаар заасан аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өглөө ажилдаа ирэхэд л өр нэмэгдчихээд байх юм. Валютын ханшийг тогтоох арга байдаггүй юм уу” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Ж.Эрдэнэбат сайд аа та саяхан “Улсын өр ДНБ-ийн 55.2 хувьтай тэнцэж байгаа гэсэн. Одоо болохоор өр ДНБ-ийн 58.3 хувь” гэх. Ойлгохоо байлаа, энэ олон тоонд будилаад байна” гэсэн юм.

Сангийн сайдын тайлбараар өнөөдрийн байдлаар улсын өр ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцэж байгаа аж.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж