АЭХ бүх шатны тэргүүнээ 98 мянган гишүүнийхээ  саналаар тодруулна

Хуучирсан мэдээ: 2018.10.09-нд нийтлэгдсэн

АЭХ бүх шатны тэргүүнээ 98 мянган гишүүнийхээ  саналаар тодруулна

АЭХ бүх шатны тэргүүнээ 98 мянган гишүүнийхээ  саналаар тодруулна

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох  сонгууль энэ сарын 5-нд нэр дэвшигчдээ зарласнаар албан ёсоор эхэлсэн.  Ардчилсан эмэгтэйчүүд “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдэж,  21 аймаг нийслэлийн есөн дүүргээр өртөөлөн  нийт эмэгтэйчүүддээ  үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Анхны уулзалтаа  Ардчиллын өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлж Дорнод, Сүхбаатар  аймагт үргэлжлэв.

Орон нутгийн холбоодын гишүүдийн ирц 100 хувьтай, сонгууль амжилттай явагдаж Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн холбоод тэргүүнээ сонгожээ. Ардчилсан эмэгтэйчүүд зүүн бүсийн 500 гаруй эмэгтэйг нэгтэж, сонгуульдаа идэвхтэй оролцсон байна. Хуваарийн дагуу зүүн аймгуудаас эхэлсэн “Сэтгэлийн хүч" аян энэ сарын 11-нд Налайх, Багануур дүүрэгт үргэлжилж,  12-оос баруун аймгийн зүг хөдлөх аж. Сонгуулийн нэгдсэн дүн ирэх 11 дүгээр сарын 5-нд гарах юм.

Энэ удаагийн дотоод сонгуулийн зорилго нь хэн нэгнийг даргаар сонгохдоо биш нийгмийн сайн сайхны төлөө, шударга бус зүйлтэй тэмцэхийн тулд эмэгтэйчүүдийн  манлайлал, урам зоригийг сэргээн, хүчээ нэгтгэхэд чиглэсэн гэдгийг “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж