Дуурийн дуулаач Г.Аринубаатар өнөөдрөөс эхлэн Буриадын театрыг орхихоор болжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн твиттэр хуудсандаа “Өнөөдөр Буриадын театраа орхиж байна. Глава-н орж ирээд биднийг бараг л хөөлөө. Монголчуудыг ажиллуулахгүй гэнэ. За бид ч яахав. Соёлын сайд нь Дарим багшийг минь буруутгаж бас л театраас гаргалаа. Жалга дов гэж .. Бага бол бага л гэлтэй. Багшаа л өрөвдөж байна.” гэж бичжээ.
Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуурийн дуулаачдын томоохон уралдаанд амжилттай оролцож, 2016 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртсэн билээ.
Тэрбээр “Монгол ТВ” телевизийн “Авьяаслаг монголчууд” шоуг жүжигчин Г.Ундармаа, хөтлөгч П.Анужин, Рэппер Роки Бэй нарын хамт шүүж байгаа юм.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ