ДНБ нэг хувиар өсөхөд даатгалын салбарын орлого 3-5 хувиар өсдөг

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

ДНБ нэг хувиар өсөхөд даатгалын салбарын орлого 3-5 хувиар өсдөг

ДНБ нэг хувиар өсөхөд даатгалын салбарын орлого 3-5 хувиар өсдөг

Олон улсад даатгалын зах зээл, санхүүгийн зах зээлд хамгийн өндөр өсөлттэй байгаа талаар эдийн засагч, шинжээчид онцолсоор байна. ТОП санхүүгийн фермүүдийн эхэнд яваа гурван байгууллага болох  Альяанс зэрэг даатгалын нэгдэл байх жишээтэй. Тэдний нэгнийх нь жилийн орлого нь  210 тэрбум ам.долларт хүрчээ. Эхний 20 ТОП-оос долоон нь даатгалын компани. Үүнээс  даатгалын салбар санхүүгийн зах зээлд нөлөөтэй байр суурийг эзэлж байгаа юм. Гэтэл Монголд эсрэг дүр зураг ажиглагддаг. Манай улсын нийт даатгалын салбарын хөрөнгө 280 тэрбум орчим гэдэг.Тэгвэл банкных 28 их наяд төгрөг. Олон улсын зах зээлийн харьцаа шиг банк, даатгал зэрэгцэж хөгжих ёстой гэж үзвэл манай даатгалын салбар урт хугацаандаа банк шиг том болж хөгжих боломж байгааг  эдийн засагч Э.Мөнх-Эрдэнэ онцолж байна. 1934 онд манай улсад даатгалын зах зээл үүссэн гэж үздэг юм байна. 1943 онд амьдралын, 1961 онд ХАА-н даатгал бий болж удалгүй индексжүүлсэн даатгал үүсчээ. Аливаа эрсдэл хүн амын дунд гарахад хүн бүрийг очиж хэмжих нь төвөгтэй. Тэгэхээр нэг ойролцоо тоотой харьцуулж тооцохыг индексжүүлсэн даатгал гэдэг ажээ. Энэ тоо хэт хэлбэлзэл даатгалын нөхөн төлбөр олгодог аж. 1990 оноос хувийн хэвшилд шилжиж хөгжсөн түүхтэй юм байна. 2018 оны байдлаар  15 даатгалын компани бий болсон. Нийт хөрөнгө  280 тэрбумд хүрчээ. Харин банк зээлийн хүүгийн эрсдэлээ өндөр тогтоож давхар даатгалд хамруулж буй өнөөдрийн тогтолцоо 800 жилийн тэртээ эртний Грек улсад даатгал үүсч байсан үеийн тогтолцоо гэнэ. Гэтэл манайд даатгалын салбар сайн хөгжөөгүй нь банкны салбарын эрсдэлийн буюу хөрөнгийн хэмжээг 28 их наяд хүргэхэд нөлөөлсөн гэж судлаач онцолж байна. Урт хугацааны буюу амь насны  даатгалын компани манайд одоогоор нэг л байна. Байгууллагын  өмнөөс даатгалын гэрээг байгуулдаг  2584, даатгалын зуучлагч өөрөө бие даан гэрээ хийдэг 46 ажилтан байна.

Даатгалын компани заавал гэрээ хийдэг гэсэн ойлголт байдаг. Тэгвэл хүссэн иргэн Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч хувиараа борлуулагч хийх боломжтой ажээ. Өөрөөр хэлбэл, даатгалын бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд орлогын 10 хувийг авдаг жишигтэй. Даатгал бол тогтмол тогтвортой өсөлттэй салбар аж. Актив нь жилд 20-30 тэрбумаар өсдөг бол банкны салбарынх өсөлт, бууралт их, хэлбэлзэл өндөр байх жишээтэй. Сүүлийн найман жилийн орлогын хураамжийг харьцуулахад жилд 48 тэрбумаас 2017 оны эцэс хүртэл 144 тэрбум төгрөгийн орлоготой болж өссөн. 2011 онд100 хувийн  өсөлттэй байсаар 2017 он хүртэл тогтвортой нэг ч удаа  буураагүй. Харин эдийн засгийн өсөлттэй харьцуулахад 2016 онд ДНБ-ийн өсөлт хасах руу орж бууралттай байсан тэр үед даатгалын орлого буураагүй нь үүнийг баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралтай үеүдэд ч өсөлт нь саарснаас биш буураагүй. 2011 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай болж огцом өссөн. Гэтэл даатгалын орлого100 хувьтай. Банк, даатгал хамааралтай ч гэсэн хэт өндөр өсөлтийг үзүүлж буй. 2016 онд 2.1 хувийн өсөлттэй байхад даатгалынх 20 хувийн өсөлттэй байжээ. 2017 оны эцсээр эдийн засаг 5.1 хувийн өсөлттэй байсан бол даатгалынх 40 хувиас дээш гарсан. Эдийн засгийн өсөлт 17 хувиар өсөхөд 100 хувь өссөн бол нэг хувиар өслөө гэхэд даатгалын салбарын орлого 3-5 хувиар хурдацтай өсч байна гэж эдийн засагч С.Мөнх-Эрдэнэ, Г.Ганзориг нар  даатгалын салбарууд хөрөнгийн биржид  IPO хийх  үеэр тодотгож байсан юм. Цаашид 2018, 2019, 2020 онд эдийн засаг 4-6 хувиар өсөлттэй байхаар таамаглаж буй үед шинжээчид даатгалын салбар жилдээ 20-30 хувиар өсөх боломж байна гэж төсөөлж буй. 20 хувь бол хамгийн бага өсөлт юм. Тэгэхээр санхүүгийн зах зээл бодитоор хөгжих нөөц байгааг дээрх өсөлтүүд харуулж буй. Гэхдээ иргэд даатгалын салбарт үл итгэх байдал нь харилцан адилгүй. Ийм тохиолдолд үнэлгээгээ зөв хийж бусад олон асуудлаа шийдэж чадвал хөгжих боломж өндөр аж.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж