АНУ-ын Нэйсмитийн нэрэмжит алдрын танхим 13 гишүүнээр эгнээгээ өргөтгөлөө. Нэгдсэн Улсын цагаар баасан гаригийн үдэш Массачусетс мужийн Спрингфилд дахь Нэсмитийн нэрэмжит алдрын танхимд 2018 оны шинэ гишүүн элсүүлэх ёслолын үйл ажиллагаа болсон байна.
Шинээр нэмэгдсэн 13 эрхмүүдийн дунд НБА-н 2011 оны аварга, 10 удаагийн Бүх-Одод тоглогч, Олимпийн хошой алтан медальт Ж.Кейд, НБА-н 2 удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч, 8 удаагийн Бүх-Одод тоглогч Канадын С.Нэш, НБА-н хоёр удаагийн аварга, 10 удаагийн Бүх-Одод тоглогч, 2000 оны олимпийн аварга багийн гишүүн Р.Аллен, 7 удаагийн Бүх-Одод, 1996 оны олимпийн аварга багийн гишүүн довтлогч Г.Хилл нар багтсан. Үүнээс гадна М.Чикс, Ч.Скотт нарын хуучны тоглогчид, мөн WNBA-н хоёр ч тоглогч багтсан байна.
Энэ удаагийн нэг онцлог нь шилдэг холбон тоглогчид болох Ж.Кейд, С.Нэш, Р.Аллен нар багтсан нь онцлог байлаа. Эдгээр тоглогчид бол талбай дээр өөрсдийн шилдэг тоглолтоороо НБА-н хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлд үлдсэн. Очсон баг бүртээ шилдэг бөмбөг хуваарилагч байсан. Одоо тэд нэгэн зэрэг алдрын танхимд багтаж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ