60 сая малтай Монгол Улс мал аж ахуйн салбараа түшиглэн орлого олох боломжтой гэж эдийн засагчид хэлдэг. Гэвч малын гаралтай өвчлөл буурахгүй байгаа нь толгойны өвчин болдог талаар аж ахуй эрхлэгчид учирладаг билээ. Харин энэ онд махны экспорт өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, оны эхний долоон сарын байдлаар 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642,5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь өнгөрсөн сараас экспортын хэмжээ 2651.5 тонноор өсч, орлого 14,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж.
Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад, адууны махны экспорт 1.4 дахин, хонины болон ямааны мах 4.3 дахин, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 7.1 дахин их буюу дунджаар 2,6 дахин нэмэгджээ.
Т.НОМИН
Холбоотой мэдээ