Бүлгийн хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.20-нд нийтлэгдсэн

Бүлгийн хурал эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дөнгөж сая эхэлсэн байна. Уг хуралдаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд оролцож байгаа бөгөөд Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг гишүүнийг томилуулахаар парламент дахь намын бүлгүүдтэй зөвшилцсөн талаарх мэдээллийг бүлгийн гишүүдээ өгч буй аж.

14.30 цагт Төрийн байгуулалтын банйгын хороог хуралдуулахаар болсон байна. Үүний дараа үргэлжлүүлж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийх чиг барьж буй юм байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилуулах хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм байна. Хариуг нь өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга УИХ-ын даргад өргөн барьжээ. Түүгээр Ч.Сайханбилэг гишүүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж