УИХ-аар Засгийн газрын бүтцэд өөрчлөлтөд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ дахь бие даагчдын төлөөлөл болох УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Бие даагч гишүүдийн хувьд УИХ-аас эхлээд Засгийн газрын бүтцийг батлах нь зөв. Түүний дараа мэргэжлийн хүмүүсийг сайдад нэр дэвшүүлж, батлуулах ёстой гэсэн байр суурь барьж буйгаа тодотголоо.
Г.БОЛОР