Хятадын Lifan 150 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.23-нд нийтлэгдсэн

Хятадын Lifan 150 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

ИТАР-ТАСС/ Митя Алешковский

 

Хятадын авто үйлдвэрлэгч Lifan компани Оросын Калуга мужид өөрийн заводыг босгоход 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай "Бэйжин циннянь бао" сонинд мэдээлэв.

 

"Эхний ээлжинд  жилдээ хэдэн арван мянган машин үйлдвэрлээд аажмаар үйлдвэрлэлийн хэмжээг 100 мянган машин болгоно” гэж Хятадын компанийн төлөөлөгч хэлсэн байна.

 

Одоо Lifan компани нь Оросын хамгийн анхны хувийн автын Derways (ООО АК "Дервейс") компанитай хамтран ажиллаж байгаа ба Хятадын брэндын  авто машиныг 2007 оноос Черкессийн үйлдвэрт цуглуулж эхэлсэн юм. Уг үйлдвэрийн дамжлагад Breez, Solano, Smily, X60 загваруудын  угсралтыг  хийж байна.

 

Lifan өөрийн машинуудаа Ази, Африк, Өмнөд Америк, Европ, Оросын зах зээл дээр гаргадаг. Хятадын компани Иран, Ирак, Этиоп, Уругвайд өөрийн үйлдвэрийн салбартай. Өнгөрсөн оны экспортын худалдаа нь 850 сая долларын хэмжээтэй байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж