
Плэй-оффын хоёрдугаар шатны тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. Энэ шатанд ИНЕГ Буянт Ухаа баг өрсөлдөгч Ардын Бүргэдүүдбагийг 2:0, Төв Ургац баг Гэгээн Хангай багийг 2:0-ийн харьцаатай хожиж, “Спрайт Супер Лиг”-ийн бүсийн аваргын төлөө буюу “ШИЛДЭГ 4” багийн өрсөлдөөнд шалгарлаа. Харин Хасу Мегаватт болон Альянс Тех, Капитал Банк болон Найши Трейд багуудын тоглолт 1:1-ийн харьцаатайболон тэнцээд байна. Шийдвэрлэх гурав дахь тоглолт маргааш буюу мягмар гарагт 16:00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ. Мөн маргааш эмэгтэй дөрвөн тоглолт болно. Улмаар энэ тоглолтуудын дараагаар “Спрайт Супер Лиг”-н “ШИЛДЭГ 4” баг тодорхой болж, бүсийн аваргын төлөөх тоглолтууд ирэх бямба, нямгаригт эхлэх гэж байна. Улмаар энэ “ШИЛДЭГ 4” багаас Үндэсний Супер лиг буюу дээд лигт тоглох багууд тодрох юм.