8 инчийн Nexus таблет гаргана

Хуучирсан мэдээ: 2014.02.20-нд нийтлэгдсэн

Google компани хоёр янзын дэлгэцтэй Nexus таблетаа худалдаанд гаргаад байгаа билээ. Харин ирэх дөрөвдүгээр сард 8 инчийн дэлгэцтэй таблетаа танилцуулахаар болжээ.

Тус таблет нь техникийн үзүүлэлтийн хувьд өмнөх загваруудаасаа сайжруулалт хийгдсэн гэсэн байгаа ч нарийн мэдээлэл хараахан цацагдаагүй байна.

Харин үнийн хувьд бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс хямд үнэтэй байх тул борлуулалт сайтай байна хэмээн таамаглаж байгаа аж.

Т.БИЛГҮҮН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж