Ерөнхийлөгч олимпийн өмнөх арга хэмжээнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч олимпийн өмнөх арга хэмжээнд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олимпийн нээлтийн өмнөх арга хэмжээнд оролцлоо

Олон Улсын Олимпийн Хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгч Томас Бах өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-нд ОХУ-ын Сочи хотноо Өвлийн олимпийн нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, улс төр, бизнес, спорт, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, урлаг соёлын төлөөлөгчдийг хүлээн авлаа.  

Өвлийн XXII наадмын нээлтийн ёслолын өмнөхөн болсон уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Грекийн Ерөнхийлөгч Каролос Папульяс болон дэлхийн бусад улс орнуудын төрийн тэргүүнүүд уригдан оролцов.

Арга хэмжээний үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах цугларагсдад хандаж хэлсэн үгэндээ “ОУОХ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг нэг дор нэгтгэж, зөвхөн спорт төдийгүй улс төр, бизнес, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, урлаг соёлын салбарынхныг цуглуулж,  нээлттэй яриа өрнүүлж чаддаг болохыг бид энэхүү арга хэмжээгээр дамжуулан харуулж байна. Бид Олимпийн сүр жавхаа, үнэт зүйлсийг та бүхэнтэй хуваалцах болно” гэв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж