Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана

Мөнгөний бодлогын зөвлөл 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр буюу энэ Баасан гаригт хуралдахаар товложээ. Хурлаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан мөнгөний бодлогын саналыг хэлэлцэх юм байна.

Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл нь мөнгөний бодлогын саналыг журмын дагуу гурван удаа хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргадаг билээ. Тус зөвлөл энэ он гарсаар анх удаа хуралдахаар ийнхүү товлолоо.

Төв банкны тухай хуульд заасны дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн эрх үүргийн хүрээнд Мөнгөний бодлогын зөвлөлийг 2012 онд шинээр байгуулсан билээ. Уг зөвлөлийн онцлог нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад гаднаас оролцох хараат бус гишүүдийн тоог нэмсэн төдийгүй цаашид ч уян хатнаар нэмэх бодлого баримталж буй.

Одоогийн байдлаар зөвлөлийн 14 гишүүний долоо нь гаднаас, долоо нь Монгол банкнаас сонгогдоод байна. Мөнгөний бодлогын холбоотой бүх шийдвэрүүд Мөнгөний бодлогын зөвлөлөөс гарч байгааг тэмдэглэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж