

Гуравдугаар сарын 6-нд газрын цуврал чичирхийлэл Хятадын Хэбэй мужид болжээ. Таншань хотод өглөөний зургаан цагийн үеэр Рихтерийн шаталбараар 3,1 баллын хүчтэй анхны газар хөдлөлт болсон байна. Арваад минутын дараа 4,2 баллын хүчтэй дахин газар хөдлөв. Хохиролын талаар мэдээлэл гараагүй. 1976 оны 7,8 баллын хүчтэй газар хөдлөлөөр Таншань хот нуран сүйрч 240 мянган хүн амиа алдаж байлаа.
Бямба гаригийн орой орон нутгийн цагаар 19.06-д Индонезийн Суматра арлын орчимд 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Суматра арлын Бенгкулу мужид болсон энэ газар хөдлөлтийн төв нь газрын гүнийн 22 км-т байв. Хохиролын талаар мэдээ ирсэнгүй.