
Гэвч санаа зовох хэрэггүй. Түүнийг өөртөө хайртай эсэхийг мэдэх ашигтай аргуудыг танд хүргэх гэж байна.
· Хамгийн илт шинж бол тэр таны цагийн хуваарь, ажил гэм мэт зүйлийг сонирхож, ач холбогдол өгч байвал танд санаа тавьдаг төдийгүй хайртай гэсэн үг.
· Хэрэв тэр таны зуршил, хийдэг зүйлийг өөрийн мэдэлгүй дуурайдаг бол танд хайртайн шинж.
· Хэрэв тэр тантай хамт байхыг илүү хүсдэг, болзох газар, цагаа сонгохдоо таны саналыг сонсдог бол тэр танд унаж туссаны шинж.
· Хэрэв танд түүний тусламж хэрэг болсон, эсвэл өвдсөн үед ч тэр найз нөхдөө илүүд тавьдаг бол тэр таныг сонирхохгүй.
· Таныг ирээдүйнхээ тухай ярих үед сэдвээ өөрчилж байгаа бол та хоёрын харьцаа сайнгүй байх нь.
· Хэрэв тэр тантай тэр бүр хамт байдаггүй эсвэл олон нийтийн газраар хамт явах дургүй, найзуудтайгаа танилцуулдаггүй бол уучлаарай тэр өөрт чинь хайргүй.
· Хэрэв тэр зөвхөн ойр зуурын зүйл ярихаар тан руу залгаж, эсвэл мессэж бичдэг бол тэр танд үнэнээсээ хайртай, өөртэй чинь ярих өчүүхэн шалтгийг хайж байдаг.
· Хэрэв тэр танд үнэхээр л хайртай бол завгүй байсан ч таны төлөө цагийн хуваариа өөрчлөх л болно.
· Хэрэв тэр танаас харцаа салгахгүй ширтэж, тантай харц тулгарах үед нүүрээ буруулж байгаа бол тэр өөрт чинь дурласан гэсэн үг.
· Тэр таны тухай найз нөхөд, гэр бүлийнхэндээ байнга ярьж, магтдаг бол тэр танд чин сэтгэлээсээ хайртайн шинж.
· Түүний үйл хөдлөл болгон танд хайртай эсэхийг харуулж байдаг.
· Хэрэв тэр төлөвлөгөөгөө өөрчилж, хойш нь тавьдаг бол тэр өөрөөс чинь зай барьж байгаа хэрэг.
· Хэрэв тэр танд эелдэг хандаж, таныг байнга дэмждэг бол танд хайртайн шинж.
Бэлтгэсэн Н.Энх