
“Ferrari”-гийн Фернандо Алонсо гуравт, “Red Bull”-ын Себастьян Веттель, Уэббер нар дөрөв ба тавдугаар байрт, харин зургаад Нико Росберг хурдалжээ.
Энэхүү гараанд “McLaren”-ы хослол эхний хоёр байрыг эзэлснээр Хэмильтон 109 оноотой болж, дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөнийг ерөнхий дүнгээр тэргүүлж эхэллээ. Харин түүнээс гурван онооны алдагдалтайгаар Баттон, түүнээс дахиад гурван оноогоор хоцорч, Уэббер нар удаалж байна.
Формула-1-ийн ээлжит гараа энэ сарын 27-нд Валенсияд болно.
С.Цэлмэг