Ерөнхий сайдын гэргий хүүхдэд тусална

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын гэргий хүүхдэд тусална

Ерөнхий сайдын гэргий
Х.Сэлэнгэ “Манай Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” төрийн бус байгууллагыг
толгойлдог. Тус байгууллага нь  бяцхан үрсэд тулгамдаж буй нийг­мийн
асуудлыг шийдвэрлэхийн тулд байгуулагдсан бөгөөд тар цагаасаа хойш олон
тустай зүйлийг хийжээ. Х.Сэлэнгэ нь Ерөнхий сайдтай хамт Япон улсад
айлчилсан. Тухайн үед харь орны хүүхдүүд ямар орчинд өсөж торниж буйгаа
мэдэхээр хүүхдийн цэцэрлэг болон хүүхдийн төрөх эмнэлгээр орж үйл
ажиллагаатай нь танилцсан юм. Мэдээж үйл ажиллагаа нь манай улсын төрөх
бо­лон цэцэрлэгтэй харьцуулаш­гүй байсан болохоор Японы туршлагаас
судалж ихийг хийж бүтээх хүсэл төрсөн байх. Ямартай ч бяцхан үрсийн
боловсрол,  төлөвшил болон  эрүүл мэнд, хүмүүнлэгийн чиглэлээр нийгэмд
хувь нэмэр оруулах зорилготой төрийн бус байгууллагыг удирдаж байгаа
хүнд цаашид хийх их ажил их байгаа биз ээ.
Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж