Хятад хүүгийн нүдийг авга эгч нь гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.04-нд нийтлэгдсэн

Хятад хүүгийн нүдийг авга эгч нь гэмтээжээ

Хятадын Шаньси мужийн Фенси хотод өнгөрсөн наймдугаар сарын 24-нд үл таних эмэгтэй зураан настай Гуо Бин хүүгийн нүдийг ухсан аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл цагдаа нар энэ хэрэгт хүүгийн нас барсан авга эгч Жан Хуэйингийг сэжиглэж байгаа гэнэ. Хүүгийн авга эгч Жан Хуэйинг нь дээрх хэргээс зургаан өдрийн дараа худаг руу үсэрч, амиа хорлосон ба түүний хувцаснаас хүүгийн цусны толбо олдсон байна. Одоогоор цагдаа нар хүүгийн нүдийг ухах болсон шалтгааныг бүрэн тодруулж чадаагүй байгаа гэнэ.

Тухайн үед цагдаа нар хүүгийн нүдийг ухсан хэргийг хүний наймаатай холбон сэжиглэж байсан ч хүүгийн нүдний хоёр алим хэрэг болсон газарт байсан гэнэ. Гуо Бин хүү цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ “Танихгүй эмэгтэй намайг хашаандаа дуудаж оруулаад нүдийг маань ухсан” гэжээ. Одоогоор хүү Шаньси мужийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа ба ХонгКонгийн нүдний эмч нар түүнд гэрэл мэдэрч, хэлбэр дүрсийг дохиогоор мэдрэлд дамжуулдаг электрон нүд суулгах боломжтой гэдгийг мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж