Параллел ертөнцийн тайлбарт 3 том асуудал байв.
- Параллел ертөнцүүдийг
ажиглалтаар батлах боломжгүй - Өчнөөн ертөнцүүд байхад яагаад
"бодитоор, яг одоо, энэ ертөнц байгааг" тайлбарлах боломжгүй - Параллел ертөнцийн тайлбар
хэтэрхий фантастик
Эдгээр 3 асуудал нь өнгөц харахад
үнэхээр авралгүй мэт ноцтой санагдавч, Параллел ертөнцийн фенүүдээр
хэлүүлбэл, үнэндээ оогт асуудал биш юм.
Учир
нь, Квант механикийн онолын стандарт тайлбар гэгддэг Копенгагений тайлбар
ч бас дээрхитэй адилхан асуудлыг өөртөө агуулдаг болохоор тэр.
- Параллел ертөнцүүдийг
ажиглалтаар батлах боломжгүй
Тэгж ярьвал Копенгагений тайлбар ч бас адилхан шүү дээ.
– Хос нүхний туршилт дээр, ажиглалт
хийгээгүй 1 ширхэг электрон нь, "А нүхээр гарсан ч байж магадгүй",
"В нүхээр гарсан ч байж магадгүй" гэсэн 2 төлөвт зэрэгцэн оршдог
гэх
Копенгагений тайлбарыг ч бас ажиглалтаар батлах боломжгүй.
Явж явж, Копенгагений тайлбар гээч
нь
– Хос нүхний туршилтан дээрх
адармаатай үр дүнг "Ажиглалт хийгээгүй байхад,
электрон нь олон төлөвт давхралдан оршиж байна" гэж тайлбарлахаар л
эв нь таараад байна даа
гэсэн л яриа бөгөөд, угаасаа ч
"Ажиглалт хийгээгүй байх үеийн төлөвийг
ажиглалтаар шалгана"
гэх нь ямар ч утгагүй боломжгүй юм
болохоор, Копенгагений тайлбар ч бас ажиглалтаар өөрийгөө батлах боломж
ЗАРЧИМЫН ХУВЬД байхгүй юм.
- Өчнөөн ертөнцүүд
байхад яагаад "бодитоор, яг одоо, энэ ертөнц байгааг" тайлбарлах
боломжгүй
Тэгж ярьвал Копенгагений тайлбар ч бас адилхан шүү дээ.
–
Хос нүхний туршилт дээр, ажиглалт хийгээгүй 1 ширхэг электрон нь, "А
нүхээр гарсан ч байж магадгүй", "В нүхээр гарсан ч байж
магадгүй" гэсэн 2 төлөвт зэрэгцэн оршдог
гэх Копенгагений тайлбар ч бас
– Бодитоор, яг одоо ажиглаад үзтэл,
А нүхээр электрон гарчихлаа. Яагаад А нүхээр гарчихав аа? В нүхээр ч гарч болох
л байсан биз дээ?
гэсэн адилхан эргэлзээг төрүүлнэ.
Ерөөс, Копенгагений тайлбар гэдэг нь
– Шрёдингерийн тэгшитгэл гэдэг
долгиолсон графиктай тэгшитгэлийг ашиглахаар, тэр тэгшитгэлийнх нь долгион нь
өндөр хэсэгт уг электрон ажиглагдах магадлал өндөр байдаг юм байна шүү. Гэхдээ
яагаад гэдгийг нь мэдэхгүй л дээ
гэж өгүүлдэг.
Тиймээс Копенгагений тайлбар луу
– Яагаад, заавал тэндээс электрон
олдож байгаа юм? Өөр газраас олдсон ч болох л байсан биз дээ?
гээд дайрлаа гэхэд
– Харин тийм ээ, яагаад юм бол доо.
гээд хариу эргүүтээд унана. Тэгэхээр
явж явж электрон хаанаас ч олдсон бай
– Тохиолдлоор л тэнд байж таарлаа
гэхээс олигтой юм хэлж чадахгүй
байгаатай ижил юм.
Тийм юм бол Параллел ертөнцийн
тайлбар ч бас
– Өчнөөн ертөнцүүд байхад яагаад
"бодитоор, яг одоо, энэ ертөнц байгааг" тайлбарлаж чадахгүй
гэдэг шалтгаанаар ад үзэгдэх явдал
байж болохгүй. Копенгагений тайлбар шиг л
– Тохиолдлоор л энэ ертөнц байж
таарлаа
гээд хэлчихсэн ч буруудах зүйлгүй
шүү дээ.
- Параллел ертөнцийн
тайлбар хэтэрхий фантастик
Тэгж ярьвал Копенгагений тайлбар ч бас адилхан шүү дээ.
– Хос нүхний туршилт дээр, ажиглалт
хийгээгүй 1 ширхэг электрон нь, "А нүхээр гарсан ч байж магадгүй",
"В нүхээр гарсан ч байж магадгүй" гэсэн 2 төлөвт зэрэгцэн оршдог
гэх Копенгагений тайлбар ч бас
ердийн мэдрэмжинд төсөөлөгдөхөөргүй, ойлгож үнэмшихэд бэрх, адилхан л фантастик
шинжтэй.
Дээрх
байдлаар, олон түмнээс нүд үзүүрлэгддэг Параллел ертөнцийн тайлбар дахь
асуудлууд нь, үнэндээ Квант механикийн онолд (Копенгагений тайлбарт) ч бас
хамаарагдах нийтлэг асуудал юм.
Тийм юм бол, яагаад Копенгагений тайлбар нь хүлээн зөвшөөрөгдөөд, Параллел
ертөнцийн тайлбар нь ад үзэгдэн, шинжлэх ухааны ертөнцөөс нүд үзүүрлэгдээд
байдаг юм бэ? Яалт ч байхгүй, "Параллел ертөнц" гэсэн хэт уран
зөгнөлт шинж нь "хуучинсаг баригдмал үзэлд" хүлээж авахад бэрх эд юм
болов уу??
Гэвч үнэндээ бол огтхон ч тийм явдал байхгүй. Асуудлын жинхэнэ гол нь туйлын
энгийн шалтгаантай.
Яагаад, Параллел ертөнцийн тайлбарыг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрдөггүй юм бэ?
Яагаад гэвэл, зүгээр л ямар ч хэрэггүй учраас тэр
юм.
Эцсийн эцэст Параллел ертөнцийн тайлбар гэдэг нь, Копенгагений тайлбарын
– "Электрон А нүхээр гарлаа", "электрон В нүхээр
гарлаа", 2 давхцан оршиж байна.
гэсэн тайлбарыг
– "А нүхээр гарсан электроныг ажигласан би", "В нүхээр гарсан
электроныг ажигласан би", 2 давхцан оршиж байна.
гэсэн байдлаар өөрчилж илэрхийлж байгаагаас хэтрэхгүй зүйл тул, Квант
механикийн онол дахь шрёдингерийн томъёонд ямар ч өөрчлөлт орох явдал байхгүй
юм. Тиймээс, аль ч тайлбар нь байлаа гээд, өнөөх л шрёдингерийн томъёогоор
тооцоолоод, магадлалын таамгийг гаргах явдал хэвээрээ байх болно.
Тэгээд ч, Параллел ертөнцийн тайлбар гэдэг шинэ ухагдахуун оруулж ирлээ гээд,
түүнийг дагаад Копенгагений тайлбараас өөр "шинэ мундаг томъёо" гарч
ирэхгүйгээс хойш, эрдэмтэд "байгаа байхгүй нь
ч мэдэгдэхгүй параллел ертөнцүүдийг" идэвхийлэн хүлээн
зөвшөөрөх шаардлага шалтгаан огтоос байхгүй юм.
Квант механикийн онолын тэргүүн эгнээнд тулалдах тэдгээр физикчид огтоос мулгуу
хүмүүс биш. Тэд Копенгагений тайлбар дахь дутагдалыг ч, Параллел ертөнцийн
тайлбар дахь үндэслэлийг ч мааш сайн ойлгосоны үндсэн дээр
Копенгагений тайлбарыг
хэрэглэдэг (таамаглах хэрэгсэл болгон
ашиглах боломжтой учраас)
Параллел ертөнцийн тайлбарыг
хэрэглэдэггүй (таамаглах аргачилал нь ↑
тэй адилхан учраас)
юм.
Нэг ёсондоо, эрдэмтэд Параллел ертөнцийн тайлбарыг хэрэглэдэггүй нь
– Параллел ертөнц гэж огт байхгүй зүйл
гэж толгой түрийгүй үгүйсгэдэгтээ бус, хэрэглэсэн ч
ямар ч ашиг тус, давуу тал байхгүй учраас хэрэг болгож хэрэглэдэггүй төдий л юм.
Гэвч хэдий тийм байлаа ч, Параллел ертөнцийн фенүүд
– Копенгагений тайлбар үнэн бол, Параллел ертөнцийн тайлбар ч бас үнэн гэдэг
нь логикоор батлагдана
хэмээн түүний үндэслэлийг илэрхийлж
– Копенгагений тайлбарыг хүлээн зөвшөөрөөд, Параллел ертөнцийн тайлбарыг үл
хэрэгсэж байгаа нь шинжлэх ухааныханы хэлмэгдүүлэлт!! гадуурхалт!!!
доромжлол!!!
гэх зэргээр бухимдаж
– Ул суурьтай тайлбарлаад, хүн болгонд ойлгуулж чадах юм бол, Параллел
ертөнцийн тайлбар ч бас Квант физикийн албан ёсны онол болон хүлээн
зөвшөөрөгдөх л болно
гэлцэн, одоо ч христийн номлогч адил
хаа сайгүй ухуулга хийцгээж явдаг юм гэнэ лээ.
Эх сурвалж: http://tomyo-bodyo.blogspot.com/