Махны үнийн хувьд, энэ долоон хоногт өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 6.1 хувь, үхрийн цул махны үнэ 2.2 хувь, үхрийн ястай махны үнэ 5.5 хувь, ямааны махны үнэ 2.6 хувь, адууны махны үнэ 4.0 хувиар тус тус буурчээ. 1 кг хонины ястай махны үнэ дунджаар 7525 төгрөг, хонины цул мах 7767 төгрөг, үхрийн ястай мах 8400 төгрөг, үхрийн цул мах 10 мянган төгрөг, ямааны мах 5933 төгрөг, адууны мах 6300 төгрөгийн үнэтэй байжээ.
Гурилын үнийн тухайд, савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан бол долоон хоногийн өмнөхтэй харьцуулахад өөрчлөлтгүй байна. Харин задгай нэгдүгээр зэргийн гурилын үнэ тогтвортой байлаа.
Элсэн чихрийн дундаж үнийг сарын өмнөхтэй харьцуулахад 0.2 хувиар буурсан бол долоон хоногийн өмнөхөөс өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ сарын өмнөхөөс 2.9 хувь, долоон хоногийн өмнөхөөс 1.7 хувиар өссөн тухай статистикчид мэдээллээ.