Орос хэл, соёлын асуудлаар хуралдаж байнаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлurantugseng2010-06-09Оросын соёл, шинжлэх ухааны төвд өчигдөр М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль, Азийн орнуудын хэл судлаач, багш нарын олон улсын их хурал эхэллээ. Тус хурлын зорилго нь Ази тивийн орнуудад орос хэл, соёлыг сурч, судлах сонирхлыг өсөн нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгга аж. Энэ үеэр Вьетнам, Индонез, Монгол, Орос, Солонгос, Хятад зэрэг орны эрдэмтэн судлаач, багш нарын уран зохиол, сургалтын шинэ технологи, орос хэл заах арга зүй, соёл судлал, орон судлал зэрэг сэдвээр 50 гаруй илтгэл тавина. Тус хурлыг ОХУ-ын Элчин сайдын яам, Монголын орос хэл-утга зохиолын багш нарын холбоо, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын холбоотой хамтран зохион байгуулж байгаа ажээ. Тус хурал энэ сарын 10-ныг дуустал үргэлжилнэ.Г.ДашаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа7 цагийн өмнө