
Уг шийдвэрт Монгол улсын Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн "Байгаль орчин, аялал жуулчлалын газраас захиргааны журмаар хураан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нэр бүхий иргэдийн мод, модон материалыг дараах үнээр худалдан борлуулсугай” гэжээ. Үүнд: 70 шоо метр буюу 804 ширхэг хуурай түлээний модыг нэг метр урттайгаар тайрч Хонгор сумын иргэдийн хэрэгцээнд худалдан борлуулж орлогыг нь тус сумын ЗДТГ-ын төрийн сан банкинд оруулж бусад мод модон материалыг худалдан борлуулж орлогыг нь аймгийн орон нутгийн дансанд оруулахаар болжээ.
Эх сурвалж: http://darkhanith.mn