Мэргэжлийн урлагийн боловсон хүчнийг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн урлагийн боловсон хүчнийг сайжруулна

Соёл урлагийн их сургуулиаас 2012 оны сүүлээр санаачлан “Соёл ба хөгжил” сэдэвт чуулганыг зохион байгуулж байсан билээ. Тэгвэл энэ чуулганыхаа ажлын хүрээнд нийслэл, аймаг орон нутгийн театр, чуулгын нээлттэй өдөрлөгийг өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулж байгаа ажээ. Уг нээлттэй өдөрлөгт орон нутгийн 23 театр, чуулгаас гадна нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг ДБЭТ, УДЭТ, ХЦДБЧ, “Сарны чулуу” чуулга, “Улаанбаатар” чуулга, “Түмэн эх” чуулгын төлөөлөгчид оролцож байна. Нээлттэй өдөрлөгөөр мэргэжлийн урлагийн байгууллагуудын боловсон хүчнийг хүртээмжтэй болгох, театр, чуулгуудад ажиллаж байгаа ажилчидаа чадамжуулахад юуг анхаарвал зохих талаар хэлэлцэх юм. Мөн Соёл урлагийн их сургууль болон мэргэжлийн урлагийн эрдэмтэд илтгэл тавьж, театр, чуулгуудын танилцуулгатай танилцах аж.
Т.ДАРХАН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж