
“Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр хэрэгжүүлэхэд орон нутгийн хөгжлийн сангаас 26,5 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн нээлтийн цуглаанд архины хамаарлаас ангижирсан Хэрлэн сумын иргэн Иваны Батзаяа, Тогтохбилэгийн Анхбаяр, Ганбаатар, Бухаагийн Итгэлсүрэн, Цэгмидийн Ганбат, Сүх-Очирын Энх-Од нарыг урамшуулан шагнаснаас гадна удам угсаагаараа архи хэрэглэдэггүй иргэд болох Хэрлэн сумын Лувсанцэдэнгийн Очирваань, Цэнджавын Дамдинсүрэн, Лувсан-Ишийн Ганболд, Рагчаагийн Содном, Цагаачины Тунамал-Эрдэнэ, Цэрэндуламын Энхтайван, Лхамын Энхцогт, Чакийн Бейбит нарт мөн талархал шагнал гардуулж өглөө. “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг байгууллага хамт олноороо дэмжин нээлтийн арга хэмжээнд зохион байгуулалт сайтан оролцсон аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хэрлэн сумын 3-р цэцэрлэг, “Хурх” худалдааны төвийн хамт олонд мөн талархал шагнал гардуулсан байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймаг архи худалдаалдаг цэгийнхээ тоог бууруулах ажээ.